Tuesday, January 1, 2008

Америкийн эдийн засаг e-mail-аас болон 650 тэрбумын хохирол амсав

Хэрэггүй цахилгаан шууданд хариу бичих эсвэл өөрсдөө захидал бичих зэргээр америкийн албан хаагчдийн алдагдсан цагийн гарз нь АНУ-ын эдийн засагт 650 тэрбум ам.долларын хохиролыг 2006 онд авчирсан гэж Basex компанийн тооцонд гарчээ. Ирэх жилийн эдийн засгийн гол аюул нь хэтэрхий их мэдээлэл болох гэнэ. Хэрэггүй мэдээллээс шүүлт хийхэд албан хаагчид маш их цаг алдана гэж шинжээчид үзэж байна.

Уг компанийн мэргэжилтнүүд захидал илгээгчдэд хандан захидлаа хаяглаж байхыг зөвлөж байна. Үүнээс гадна захидалыг харилцагч бүрийг хаягаар илгээх нь илүү ажил гэж тэд сануулжээ.


Хаанаас

http://www.news.mn/news?section=news&page=show&content=news&id=5415

No comments: