Wednesday, December 6, 2006

Монголчууд бид ирээдvйн хєгжлийн гарц “Тавантолгой”-гоо тойрч нэгдэх болох нь

Хэрэв ашигт малтмалын хуульд стратегийн ордуудад Монгол Улс 51 хувийг эзэмших эрхтэй гээд шууд заагаад єгчихсєн бол энэ удаагийн Ерєнхийлєгчийн ОХУ-д хийх айлчлалд санаа зовох шалтгаан байхгvй амар суух байлаа.

Гэтэл эргэж хургасан, шийдвэргvй гишvvдийн олхиогvй алхмаас болж монголчууд хєгжлийн тулгуур гэж байсан ордоосоо салах шахаж байна-
Монгол Улсын тєрийн тэргvvний хойд хєршид хийж буй айлчлалтай холбогдуулан уул уурхай, ашигт малтмал, тvvн дотроо Тавантолгойн орд газрын асуудал хэвлэл мэдээллийн анхаарлын тєвд байна. Энэ асуудлын талаарх байр сууриа илэрхийлэн ирvvлсэн иргэний нийтлэлийг “АЭ” нийтэлж байна. Материалд дурдагдсан зvйлс нь сонины нийтлэлийн бодлоготой нийцэх албагvйг эрхэм уншигчид болгооно уу.

Таван толгойн ордод Ємнєговь аймгийн хойд хэсэг, Дундговь аймаг тэр чигээрээ хамрагддаг. Энэ ордыг ашиглах талаар бvр 1968 оноос эхлэн ярилцаж ирсэн тvvхтэй. Нэг бол мєнгє дутаад, нэг бол дэлхийн зах зээлд нvvрсний vнэ унаад ашиглах боломж тэр бvр гарахгvй байсаар хагас зууныг єнгєрєєжээ. Ордыг бvхлээр нь ашиглах тєсєл нь дэлхийд томоохонд тооцогдох тєсєл юм.

Энэ бол дэлхийн хамгийн том арван vйлдвэрийн нэгд тооцогддог Эрдэнэтийг ашиглах тєслєєс ч, Оюу толгойн тєслєєс ч нvсэр тєсєл юм. Уг нь энэ ордыг ашиглаж улс ардын аж ахуйгаа єєд нь татах сонирхол манай хуучны удирдагчдад байжээ. Гэвч оросууд ашиггvй гэж vзэж “социализмын материал техникийн баазыг байгуулах нєєцєнд” vлдээжээ. Чилид цэргийн эргэлт гарснаар зэсийн гачигдалд орж, Эрдэнэтийг ашиглахаас єєр аргагvй болж байсан коммунист лагерийн тэргvvн ЗХУ-д коксжих нvvрсний хоёр ч том сав газар байжээ.

Нєгєє талаас комксжих нvvрс олборлосноор Монголд хvнд vйлдвэр, тэр дундаа гангийн vйлдвэрлэл хєгжиж болох байв. Тємрийн томоохон ордууд Монголд хангалттай байв. Коксжих нvvрс олборлож эхэлмэгцээ Монголын удирдагчид В.И.Лениний хэлсэнчлэн “хvнд vйлдвэр хєгжvvлэх” замаар коммунизмыг тєгс байгуулахын тулд системийнхээ бусад орнуудтай, магадгvй Монголтой харилцах харилцаагаа идэвхжvvлэхийг илт шохоорхож байгаа Японтой хамтраад эхэлнэ гэж болгоомжилж байв.

1960-аад оны сvvлчээр эдийн засаг нь vсрэнгvй хєгжсєн Япон ч тvvхий эдийн шинэ нєєцийн эрэлд гарч, тvvнийхээ тєлєє хэдийг ч тєлєхєєс буцахгvй байжээ. Тухайн vед Монголд хэрэгжvvлэх, тэр дундаа говьд хэрэгжvvлэх гурван тэрбум гаруй долларын тєслийг хамтран санхvvжvvлэхэд Японы 18 корпораци, компани бэлэн байжээ. Албан ёсны санал нь ч ирсэн гэдэг.

Асуудлыг Монголын Сайд нарын Зєвлєл /Засгийн газрын танхим/ хэлэлцэж бараг л авчихсан ч яадаг юм гэдэгтээ тулаад байхад Ю.Цэдэнбал “Та минь бид ЗХУ, социалист хамтын нєхєрлєлийн орнууДтай харилцах харилцаагаа яах болж байна аа” гэж хэлээдбуцаачихсан гэдэг. Энэталаар МVХАVТ-ын дарга байсан Єлзийн Дорж гуайн дурсамжинд бий. Япончууд Монголын коммунист удирдагчдын хvлээж аваагvй тєслєє удтал санагалзаж байсан бєгєєд Монголын удирдагчид ч vvнийгээ санасаар байжээ.

1990 онд Ардчилсан хувьсгал ялмагц Монгол-Японы хамгийн анхны хамтарсан vйлдвэр нь Дарханы Тємєрлєгийн vйлдвэр байсан юм. ЭЗХТЗ-ийн орнуудын шугамаар хийсэн хайгуулын ажил нь Монголыг ашигт малтмалын “арвин сан” болохыг тодорхойлжээ. Бvр 1998 онд Таван толгойн нvvрсний орд ба Оюу толгойн зэсийн ордын лицензийг эзэмшиж байсан дэлхийд алдартай ВНР корпораци зvгээр л хаяад явчихсан билээ.

Учир нь тэр vед Азийн хямрал дэлхийг нэрвэж, уул уурхайн тvvхий эдийн vнэ навс унаж, ойрын ирээдvйд єснє гэх найдвар тун бага “нvvрс шорооноос хямдарсан” vе. Монголын хэвлэлvvд Ємнєговь мэтийн ашиггvй аймгуудыг “улгэрлэвээс Хонгконг лугаа адил хєгжvvлэхийн тулд тvрээслэе” гэж бичиж байлаа. Азийн эдийн засгийн хямрал эхэлж, Азийн зах зээл энэ хямралыг давж гарах эсэхэд ихээхэн эргэлзэж байв.
Монголоос гарах тvvхий эдийн гол хэрэглэгч, vйлдвэрлэгчид тєвлєрсєн Азийн хямрал даамжирвал дэлхий нийтийг ч хамарч магадгvй байсан тул том хєрєнгє оруулагчид хvртэл хаширлаж, Азид оруулж буй хєрєнгєє эргэж хянаж, зарим нь бvр эргvvлэн татаж байжээ. Vvнд нь Монгол, ВНР орсон хэрэг л дээ. Гэтэл Азийн хямрал богино хугацаанд зогссон тєдийгvй тєрєєс хvлэмжинд єсгєж байсан том корпорациудын тал нь сvйрээд зогссон билээ.

Азийн эдийн засгийн нэг том сул тал нь энэ хямралаар арилж, нэгэнт амьдрах чадвартай болсон vйлдвэрvvд эргэн сэхэж, хєгжлийн хурдац нь дэлхийд гvйцэгдэхээ болив. Харин энэ vед ВНР Монголд хаяад гарсан ашигт малтмалын лицензээ эргvvлэн авч болох эсэхийг сонирхож эхэлжээ. Монголоос хєрєнгєє татах шийдвэр гаргахад гол vvрэг гvйцэтгэсэн тус компанийн захирлуудын зєвлєлийн нєлєє бvхий гишvvн нас барснаар энэ сонирхол илт идэвхжиж бодит vйл явц болж эхэлжээ.
Тэр хvний хатуу байр сууринаас болоод ВНР Монгол дахь ордуудаа буцаан авахдаа хугацаа алджээ. Гэтэл энэ зуур єнєєх ордууд нь хэдийнэ эзэнтэй болсон байлаа. Оюу толгойг “Айвенхоу майнз” авч, харин “Таван толгой”-д Монголын компаниуд хяналтаа тогтоочихжээ. Уг нь Таван толгойг монголчууд бие даан ашиглаж чадвал бvр муудаа ордын ихэнхийг эзэмших замаар бусадтай хамтран ашиглаж чадвал яаж ч муу ашиглалаа гэсэн Монголын 2.5 сая хvн подхийгээд явчихна гэсэн vг.

Нєгєє талаас Таван толгой бол vндэсний даймондуудыг тєрvvлэх орд. Энэ ордод єнєєдєр хєрєнгє оруулсан хvн ирээдvйд Монголдоо тогтохгvй нєлєєтэй хєрєнгєтєн болно. Энгийнээр тайлбарлавал Монгол Улс Марксын онолоор бол хєрєнгєтний нийгмийн замаар орсон улс. Монгол Улс Япон, Солонгосын хєгжлийн замыг загвар болгоё гэвэл vндэсний томоохон хєрєнгєтнvvдийг зохиомлоор ч болов тєрvvлэхээс єєр аргагvй. Тэгвэл Таван толгойн ордоо єєрсдєє ашиглах хэрэгтэй.

Vндэсний томоохон хєрєнгєтнvvдийг бий болгоё гэтэл социалист сэтгэлгээнээсээ салаагvй монголчуудын тухайд хєрєнгє оруулж байгаа Монголын иргэд нь ангит нийгмийн vзлээр “айхтар мєлжигчид” болж харагдаад байгаа бололтой. Гэхдээ єєр нэг зам бий л дээ. Тэр нь Африкийн зам буюу бvх баялгаа харийнханд єгєх. Хорь гучин жилийн дараа харвал бизнес хийдэггvй атлаа баяжсан хэдхэн улстєрч дарангуйлагчтай, хоосон нvх тэвэрсэн улс болох зам. Орос ах нар ч гялайлгаж байна даа гэж баярлаж гvйсээр 70 жилийн дараа юу ч vгvй хоцорсноо монголчууд єнєєдєр мартаагvй. Тэгэхээр Монголын аль чадалтай, сvйхээтэй иргэн байгалийн баялгаа ашиглаад єєрийн улсаа єєд нь татаад явахаас єєр аргагvй болоод байна.
Тєр харин хэрхэн, яаж стратегийн ач холбогдолтой томоохон ордуудыг ашиглахад оролцох вэ? Тєрийн vндсэн vvрэг нь нийгмийн менежмент гэдэг чадварлаг цєєн хvнээр хэрхэн олонхийг залж явах вэ? Хамгийн гол нь иргэд нь яавал модоо барьчихгvй, сэтгэл хангалуун амьдрахуйц нєхцєл бvрдvvлэх вэ гэдэгт л оршдог. Нэгэнт 2.5 сая хvн бvгдээрээ бизнес эрхэлж, бvгдээрээ хєлгvй баян болох боломж байхгvй учраас гарааны ижил нєхцєлєєс тасарсан нэгэн vеийн хєрєнгєтнvvдийг дэмжих замаар бvх ашгийг єєртєє, улсдаа шингээх нь тєрийн бодлого. Эрх ашиг гэдэг хийсвэр зvйл, мєнгєн ашиг нь бодитой зvйл. Харин эрх ашиг нь мєнгєн ашгийг бий болгодог тийм тогтолцоо нєхцєлийг бид бодох ёстой. Таван толгойн ордын тухайд бид жинхэнээсээ vндсэрхэж бас болно.

Єєрєєр хэлбэл, энэ ордын ихэнхийг яаж ч байсан монголчууд л мэдэлдээ байлгаж гэмээ нь бид хєгжинє. Хэрэв гадныханд vнэмлэхvй ихэнхийг нь тавиад туучихвал бид хоосорно. Иймд яг ийм нєхцєлд бид vндэсний хєрєнгєтнvvдээ дэмжихээс єєр гарц алга. Энэ бол Орос, Хятадад єгєхєєс єєр гурав дахь зам юм. Монголчууд єнєєдєр єєртєє итгэх итгэл алдарч байгаа нь хамгийн том гай дуудаж болзошгvй.
Хятадад єгєєд жаахан ашгийг хvртэх хамгийн амархан. Эсвэл оросуудад єгєєд сэтгэл амар сууя гэвэл бас л амархан. Гэхдээ амархан эхэлсэн зvйл эцэстээ амаргvй зууныг бий болгоно. Нєгєє талаар гадныхан ашиглая гэвэл ашигладаг, vгvй гэвэл больчихдог тэр цаг vеэс бид холдсон байна. Єєрийн газар нутагт байгаа баялгаа єєрсдєє л мэддэг болсонд бидний эрх чєлєєний vнэ цэнэ буй.
Таван толгойг хэн эзэмших вэ?
Японы шинэ Элчин сайд Ардчилсан намын даргатай уулзахад байлцсан юм. Японы шинэ Ерєнхий сайд гадаад зээл тусламжаа эрс багасгах болсон тухай тэрээр ярихдаа “манай тєсєв асар их алдагдалтай байгаа” гэж онцолсон юм. Тvvний ярианаас урьд ємнє Вьетнамд ажиллаж байсан юм болов уу гэж таамагласан. Учир нь тэрээр Вьетнамын олсон амжилтыг олонтаа дурдаж байлаа. Vнэнийг хэлэхэд шулуухан зантай, тохитой энэ хvн єнєєдєр Монголд элчин байхад яг таарсан хvн юмсанж.
МАХН-ын дарга нартай тэр бас уулзсан бололтой юм. Ерєнхий нарийн бичгийн дарга С.Баяртай Японы Элчин сайд “Дипломат хvнд баймгvй шулуухан ярьсан” гэж хэлж байсан. Чухам юу ярьсныг нь таамаглаж байна л даа. Элчин сайд эдийн засгийн бvтцээ єєрчлєх ёстой гэж зєвлєсєн байх. Харин МАХН-ынхан єєрчлєхєд хvнд байна гэсэн болов уу. Элчин сайд “Япон Улс зээл тусламжийнхаа хэмжээг багасгаж магадгvй, ийм vед танай улс эдийн засгийн бvтцээ єєрчилж гэмээ нь ямарваа хvндрэл vзэхгvй байж болох сайн талтай” гэж vнэнээсээ зєвлєж байж билээ. Монгол Улс яагаад хангалттай сvv vйлдвэрлэх чадалтай мєртлєє Оросоос сvv авдаг юм бэ гэж асууж байсан. Vнэндээ тийм. Єнгєрсєн жилvvдэд Монгол Улс бараг 18 тэрбум ам.долларын тусламж авсан байна. Vvний 40 хувийг Япон Улс дангаараа єгсєн. Гэтэл єнєєгийн Монгол Улсын байж байгаа байдал нь эдийн засагтай нь харьцуулахад дэндvv их мєнгє єгсєн аль ч орны хувьд туйлын муу, єгсєн мєнгєндєє харамсмаар байгаа нь vнэн юм.

Одоо монголчууд эдийн засгаа аваад явчих ухаан суувал суухаар хугацаа єнгєрчээ. Хэрэв зээл тусламжийг цаашид єгєєд байвал Монгол хатуужихгvй, хєгжихгvй гэж vзэж байна. Яг vнэнийг хэлэхэд бид ч ингээсэй гэж хvсч байна.
Асар их зээл тусламж нь монголчуудыг тэжээгдмэл, сул дорой болгосон байна. Чухам энэ л хамгийн аюултай зvйл агаад vvнээс зайлсхийх боломж нєхцєл юу байгааг харцгаая л даа. Эдийн засгийн бvтцээ єєрчилж, экспортын vйлдвэрлэлд илvv анхаарал тавихыг зєвлєсєн ноён Элчин сайдын зєвлєгєєний хариуд vvнийг хэрэгжvvлэх нєхцєл муу байгаа талаар хоёр шалтгаан хэлсэн юм.

Нэгдvгээрт, ОХУ 1990 оноос хойш одоо хvртэл Монголд хатуурхсан хэвээр байгаа юм. Vнэндээ Оросын импортын болон экспортын єндєр татвар нь манай улсын нэгтом гарцыг хаачихаад байгаа нь экспортын чиглэлтэй vйлдвэрлэл хєгжvvлэхэд маш том саад болж байгаа билээ. Хоёрдугаарт, ємнєд хєрш БНХАУ нь дэлхийн томоохон vйлдвэрлэгч орон юм. Тус улсад маш хямд єртгєєр vйлдвэрлэсэн бvтээгдэхvvн ОХУ-ын зах зээлийг дvvргээд зогсохгvй, манайзах зээлийг ч дvvргээд vйлдвэрлэл сэргэхэд том “гай” болж байгаа билээ. Ийм нєхцєлд бид бvтцээ єєрчлєхийн оронд уул уурхайн салбарт илvv найдлага тавьж байна даа гээд харин та бvхэн зээл тусламж бус хєрєнгє оруулалтаар дэмжинэ vv гэж хvссэн.

Тэрээр харин “хєрєнгє оруулалт оруулахад туйлын хvнд байна” гээд шинэ батлагдсан Ашигт малтмалын тухай хуульд жаахан таагvй байгаа бололтой нь ажиглагдсан юм. Элчин сайдын vгнээс дараах дvгнэлтийг хийж болохоор байна.
Нэгдvгээрт, япончууд Монгол дахь нєлєєллєє эргэн харж хянаж эхэлсэн юм биш байгаа? Хоёрдугаарт, хоёр хєрштэй уул уурхайн салбарт єрсєлдєх боломжгvй тус улс эдийн засгийн бvтцээ єєрчилбєл тэр чиглэлийг нь дэмжих нь дээр гэж vзсэн болов уу? Ингэж гэмээ нь япончууд Монгол дахь нєлєєллєє хадгалж vлдэхээс єєр гарцгvй гэж vзсэн юм болов уу? Оросын сэргэлт нь япончуудыг болгоомжлоход хvргэж байж магадгvй юм. 16 жил эрх чєлєєтэй тийчигнэхдээ vнэндээ тэр эрх чєлєєгєє хадгалчих зvйл тун жаахан хийсэн монголчууд бид ахиад хоёр хєршийнхєє хавханд орж байгааг жаахан сэхээтэй хvн харж олохоор байна.

Геополитик бол муухан нийтлэлчийн хоргодох сvvлчийн булан” гэж нэг vг байдаг учраас энэ талаар нэг их мэдэмхийрэмгvй байна. Гэхдээ єнєєгийн нєхцєл байдлыг харвал байдал бишдээд явчихжээ. Бvх зээл тусламжийн 40 хувийг дангаараа хангадаг улс тvvнийгээ эргэн харж эхэлж байгаа бол бусад нь бvр ч долоон дор юм тєлєвлєж байж магадгvй нь. Яаж ч тайлбарласан Элчин сайд “эдийн засгийн бvтцээ л єєрчил” гэсэн зєвлєгєєн дээрээ хатуу байлаа. Тэрээр хэрэв єнгєрсєн жилvvдэд Засгийн эрх барьж байсан хvн сонссон бол ичиж vхмээр шулуухан шvvмжлэлийг хэлж байсан. Яг энэ л МАХН-ын Ерєнхий нарийн бичгийн дарга С.Баярын эгдvvг хєдєлгєє болов уу. Манай нам л улс орныг авч явж чадах ганц нам гэсэн ихэрхэл МАХН-д єнєє хэр байдаг авч тэр авч явсан алдаагаа сонсох нь тэдэнд ямар юмны таатай байх билээ .Vнэндээ бас нєлєє бvхий намын хувьд АН-ынхан ч эвгvйцмээр л юм билээ. “Дэндvv илэн далангvй ярьсан бол уучлаарай” гэж ноён Элчин сайд хэлж байсан. Гэвч vнэн vгийг яалтай билээ. Ийм “баярлам” зєвлєгєєний хариуд шаралхаж суух цаг биш, яахаа бодсон нь дээр. Яг vнэндээ Японы Элчин сайдын зєвлєгєє бол шууд утгаараа хамгийн зєв гарцыг л онож хэлсэн vг байлаа.

Иймэрхvv зєвлєгєєг эрх барьж байгаа нам шууд тусгаж, цаг алдалгvй хэрэгжvvлж эхлэх ёстой байх. Харин нэгэнт цаг алдчихсан зvйл дээр бид яах вэ? Таван толгойн ордыг ашиглах асуудал хоолой дээр тавьсан хутга болчихоод байна. Vндсэндээ оросуудад Таван толгойг бараг алдчихаад сууж байна. Японы Элчин сайдад хэлсэн шигээ бид ашигт малтмалдаа тулгуурлаж босч чадна гэх итгэл єнєєдєр бараг алдарч байна. Хэрэв оросууд Таван толгойн 51 хувийг эзэгнэдэг л юм бол монголчуудын лус болох єнгєрнє.

Ашигт малтмалтай холбоотой vймээн шуугиан дєрвєн жил vргэлжилсний эцэст монголчууд байгаа ашигт малтмалаа нэг бол хятуудтай, эсвэл оросуудтай “хамтарч” ашиглахаас єєр гарцгvй болчихсон юм биш байгаа гэж бодогдох боллоо. Аюултай нь энэ хоёр хєрш монголчуудыг дээрэлхээд сурчихсан тєдийгvй, бvр яах гэж байгааг нь алганы хээ уншдаг шиг мэддэг болчихсон улс.Сvvлийн vед Таван толгой руу хийж бус оросуудын хvчтэй тvрэлт нь япончуудыг болгоомжлоход хvргэж байх шиг.

Оросуудад єнєєгийн нєхцєлд хэд хэдэн давуу тал бий болчихоод байна. Тарифын асуудал. Гаалийн татвараа буулгахыг монголчууд 16 жил царай алдан гуйж байгаа боловч оросууд хєдлєхгvй байна. Vvний зэрэгцээ цахилгаан эрчим хvч, шатахууны vнийг байнга нэмэх замаар дарамталдаг нь хэвээрээ. Банк, санхvvгийн салбарт нєлєєгєє хурдан тэлж байна. Эрдэнэт, Улаанбаатар тємєр зам болон Монросцветметийн 51 хувийг мэдэлдээ авахаар илэрхий санаархдаг болж байна.

Vvний нєгєє талд хятадууд байна. Монголчууд эдийн засгийн хувьд Хятадаас vнэмлэхvй хамааралд оржээ. Бvхий л єргєн хэрэглээний бараагаа Хятадаас татаж байна. Дотоодын vйлдвэрлэл хєгжєєгvй учраас манайх тvvхий эд экспортлоод оронд нь єргєн хэрэглээний бараа л авдаг. Юун техник, технологи, ноу хау. Ийм л ядарсан улс. Єнєєгєєс 16 жилийн ємнєх Орос, Хятадын байр солигдоод байна. Хятадын хvчирхэгжил нь монголчуудыг учраа олохоо байтал айлгаж байгаа нь vнэн. Иймд vед олон нийтийн сэтгэл зvй оросуудад нэн таатай эргэж байгааг ч анхаарахгvй єнгєрч болохгvй. Монголчуудын далдхан хvсэл нь “оросууд л ороод ирээсэй, тэгвэл бид айх аюулгvй” гэж шивэгнэж байна. Vнэндээ бол Орос, Хятад хоёрын аль нь ч ялгаагvй

Монголыг эрхэндээ баттай байлгах, Монголоос их ашиг олохыг л хvсч байгаа билээ. Жорж Буш монголчуудыгзоригжуулахын тулд айлчлан ирж, АНУ Монголын гурав дахь хєрш гэж хэлээд ч монголчуудын айдас хvйдэс дарагдахгvй л байна шvv дээ. Энэ бvхнийг бий болгосон гол “гай” нь “Оюу толгой”, “Таван толгой”-н орд газар юм. Хуучин Ерєнхий сайд их єрийг тэглэхийн тулд оросуудтай болгоомжгvй тохироо хийсэн нь vvнийг бvр нэрмэж байна. Vнэндээ бараг 100 хувь монголчуудынх болчихсон байсан Эрдэнэтийн 49 хувь эргээд оросуудын гарт орсон тєдийгvй, дээрээс нь Таван толгойг нэхэж байна. Ингэхдээ оросууд нэг л тоо хэлж байна. Энэ нь 51 хувь. Бид Монголд байгаа бvх хамтарсан vйлдвэрvvдийнхээ 49 хувийг эзэмшиж байх хугацаандаа Монголоос юу ч олж хvртэхгvй байсан гэж хэлж байна. Тэр ч vнэний ортой л байх. Гайтай нь оросууд байтугай монголчууд єєрсдєє юу ч хvртэхгvй байсан. Цєєхєн хэдэн этгээд л бvх ашгийг нь хvртэж байсан нь хамгийн эмгэнэлтэй. Тэгээд эргээд харвал монголчууд Орос болон Хятадын дарамт шахалтын эсрэг тогтоод vлдчих юу ч vгvй л 16 жилийг ардаа хийсэн байна. Орос, Хятадын єрсєлдєєн єнєєдєр “Таван толгой”-н ордын 51 хувь руу илэрхий идэвхтэй явж байна.

Таван толгойн тухайд бид гуравдагчаас шууд тусламж авах ямар ч нєхцєлгvй болчихоод байна. Учир нь энэ ордын лиценз Монголын консорциумын мэдэлд байна. Ядаж 1998 онд хаяад явсан дэлхийн хэмжээний аварга компани “Би Эйч Пи”-н мэдэлд байсан бол… Гурав дахь гарц байхгvй юм гэж vv? Vнэхээр арга тасарсан уу? Єнєєдєр монголчууд мэгдэж гvйцээд хятадуудыг Таван толгой хvртэл давшуулах уу? Оросуудыг ємнєє барих уу гэдгээс єєр ухаанаа олохоо байчихаад байна. Оросууд ч гэсэн монголчууд аюулгvй байдлаа бодвол биднийг оруулахаас єєр замгvй гэж “зєвлєж, сургаж” байна. Хэрэв ашигт малтмалын хуульд стратегийн ордуудад Монгол Улс 51 хувийг эзэмших эрхтэй гээд шууд заагаад єгчихсєн бол энэ удаагийн Ерєнхийлєгчийн ОХУ-д хийх айлчлалд санаа зовох шалтгаан байхгvй амар суух байлаа. Гэтэл эргэж хургасан, шийдвэргvй гишvvдийн олхиогvй алхмаас болж монголчууд хєгжлийн тулгуур гэж байсан ордоосоо салах шахаж байна. Уг нь

Таван толгойн ордыг бvр єнгєрсєн зууны жараад оны сvvлчээр нээчихсэн. Тэгэхэд Донбасс, Кузбассдаа хангалттай коксждог нvvрстэй оросууд хєрєнгєє харамлаж, социализмын материал, техникийн баазынхаа нєєцєд vлдээчихсэн. Гэтэл коммунизмд хvрэх мєрєєдєл нь балран унамагц ЗХУ бутраад Донбассаа Украйнтай хамт тавиад туучихсан. Єнєєдєр Орос-Украйны харилцаа тиймхэн байгаа тул оросууд Таван толгойг санажээ. Гэтэл монголчууд энэ ордоо яаж ашиглахаа мэдэхгvй бужигнаад сууж байв. Дэлхийн зах зээлд нефть, ашигт малтмалын тvvхий эдийн vнэ суга єссєн нь Оросын коммунизмын суурь болсон хvнд vйлдвэрийн салбарыг нь vхлээс аварчээ. Шинэ эргэлтийн бодлого дээр хvнд vйлдвэрийг нэмбэл коммунизм болно гэдэг байсан. Харин єнєєдєр зах зээл дээр хvнд vйлдвэрийг нэмбэл Орос буцаад дэлхийн гол гvрэн болох гэж байж ядаж байна. Ган хайлуулах vйлдвэрvvд нь сэргээд одоо идэш тэжээл нэхэж байна. Харин тэр идэш нь хажууханд нь унхиагvй монголчуудын дор хэвтэж байна.

Монголчуудыг дуудаж авчраад зєвшєєрvvлчихвэл болох нь тэр. Ганц гайтай нь хятадууд Монголоос авсан тємрийн хvдрээ Монголын нvvрсээр хайлуулах гэж тооцсон байна. Нєгєє талаар, Япон, Ємнєд Солонгос єндєр vнээр коксжих нvvрс авахад бэлэн байгаа нь бvр их олз гэсэн vг. Оросууд чармайж байгаад Хойд, Ємнєд Солонгосыг холбосон тємєр замыг нь нээсэн нь бvр ч завшаантай хэрэг болжээ. Vvнээс ч таатай нь Монголд Улс тєрийн хямрал туйлдаа хvрч, Хятадаас айсан айдас нь улангасал болж тvvнийг нь улстєрчид дэвэргэж алдаагаа нуухыг хvсч байна.

Єнгєрсєн 16 жилд монголчууд оросуудгvйгээр амьдраад явж чадахаа харуулсан. Vндэсний шинэ хєрєнгєтнvvд тєрєн гарсан байна. Ордын лицензийг гартаа оруулсан тэд єєрсдєє бие даан ашиглана гээд гэдийчихвэл оросууд яалт ч vгvй болж магадгvй. Харин Монгол Улсын хууль нь гадаадынханд таатай учраас хятадууд, оросууд 51 хувь руу шунаж байна.

Харин энэ санаархлаа хэрэгжvvлэхэд тэдэнд Монголын тєрийн шийд хэрэгтэй учраас Ерєнхийлєгчийг нь оросууд, Ерєнхий сайдыг нь хятадууд “урьж” аваачин єєрсдийн дарамт шахалтаа хийж байна. Учир нь Монголын ямар ч бизнесмен Монголын тєрд захирагдахаас яах билээ? Таван толгойг эзэмшиж байгаа Монголын консорциумд олон улстєрч орсон тул тэднийг унагаахаар улс тєрийн тэмцэл хийж байгаа иргэний хєдєлгєєнvvд тэрхvv “консорциумыг” нь барьж авчээ.

Маш эрч хvчтэй идэвхжсэн иргэний хєдєлгєєнvvд энэ Монголын консорциумыг бvхий л аргаар шvvмжилж байгаа нь тэднийг ард тvмний дэмжлэгээс нь салган, улмаар оросуудад залгиулах магадлалтай болгож байна. Гэвч оросууд нэг хvчин зvйлийг таагаагvй байж магадгvй. Vндэсний vзэл жинхэнэ утгаараа сэргэсэн энэ vед монголчууд яг энэ асуудал дээр нэгдчихэж болох билээ. Иймээс тэднийг сєрж чадах том консорциум оросуудад хэрэгтэй болжээ. Vvндээ Элчин сайд байсан М. Дерковскийг тєдийгvй бас зарим монголчуудыг ч татан оролцуулж байгаа юм байна. Монголчууд бид ирээдvйн хєгжлийн тvлхvvр ордоо хамгаалж vлдэхийн тулд нэгдэх хэрэгтэй болох нь. Ордын ихэнхийг эзэмшихийн тулд ээмэг бєгжєє тавьсан ч болно.
С.Доржбат

Эх сурвалж: Ардын эрх

2006-12-06

2 comments:

Puj said...

БЛОГООР чинь орж ирсэн биш бөөн уул уурхайгаар амьсгалж байгаал гарахын байна дөө,хэхэ.

By the way How are you dear :)?

Anonymous said...

Hey there! Quick question that's completely off topic.
Do you know how to make your site mobile friendly?
My website looks weird when viewing from my apple iphone.

I'm trying to find a theme or plugin that might be able to resolve this problem.
If you have any suggestions, please share. Many thanks!


my web-site zobacz jak to wygląda