Monday, December 3, 2007

“Нvvрс” хєтєлбєрийг хэрэгжvvлснээр нефтийн хараат бус орон болно

Тvлш, эрчим хvчний сайд Б.Эрдэнэбаттай ярилцсан ярилцлагаас...

Малчдад нарны зай нийлvvлэх ажил сайн явж байгаа

-Малчдыг цахилгаанжуулах тендер хэрэгжихгvй байна гэж УИХ-ын чуулганаар АН-ын гишvvд шvvмжилсэн. Тендерийн хэрэгжилт хэр явна вэ?

-Бодит байдалд дээр малчдад нарны зай нийлvvлэх ажил сайн явж байгаа. Хугацааны хувьд удаашралтай зvйл бий. Чанартай, баталгаатай сайн чанарын тоног тєхєєрємж нийлvvлээд эхэлсэн. Хєдєє, орон нутгаар явж байхад малчид маань сэтгэл хангалуун байна лээ. 50 Вт-ын нарны цахилгаан vvсгvvрийг тєрєєс 50 хувийн хямдралтайгаар малчин єрхvvдэд худалдаж байна. Малчдыг цахилгаанжуулах энэ удаагийн тендерийн хэрэгжилт ємнєхєєс арай єєр зарчмаар явж байгаа. Урьд нь нарны цахилгаан vvсгvvрийг малчдад тарааж єгєєд дараа нь мєнгєє авах арга барилаар ажилласан.
Гэтэл тэд мєнгєє хугацаандаа тєлєхгvй удаашруулж, хvнд байдал оруулах болсон. Тухайлбал, 2004 онд олгосон нарны зайн тєлбєр болох 2,5 тэрбум тєгрєг одоо ч бvрэн хуримтлагдаагvй байгаа. Тиймээс бид одоо 210 мянган тєгрєгийг ХААН банкинд байршуулсан малчдад тоног тєхєєрємж хvргэж єгч байна. Малчид маань нарны зайгаа авчихаад дараа нь ноос ноолуурын улирлын vеэрээ мєнгєє тєлєх бодолтой байсан гэж ярьсан. Тэгэхээр мєнгєє тєлєєгvй малчид нарны цахилгаан vvсгvvр авч чадахгvй нь гэж ойлгох ёстой. Сэргээгдэх эрчим хvчний vндэсний тєвєєс тєлбєрєє хийсэн малчдад дээрх тєхєєрємжийг хvргэх арга хэмжээг гардан зохион байгуулж байна.

-Яг одоогийн байдлаар хичнээн нарны зайг малчдад хvргээд байгаа бол?

-Наймдугаар сарын сvvлээр малчдыг цахилгаанжуулах багцалсан тендерvvдийг зарласан. Єнєєдрийн байдлаар 5000 гаруй малчин нарны vvсгvvрээ аваад байна. Сvvлийн єдрvvдээс харахад энэ ажил нэлээд эрчимжсэн гэж хэлж болно. Учир нь тэд ємнєх шигээ нарны зайг тарааж авчихаад тєлбєрєє увуулж цувуулан барагдуулах ойлголттой байсан байна лээ.
Харин єнєєдєр малчид ХААН банкинд мєнгєє сайн тєлж байгаа гэсэн мэдээ орон нутгаас авлаа. Тэгэхээр энэ сарын сvvлээр тодорхой хэмжээний нарны зайн vvсгvvрийг хєдєє рvv ачихаар бэлтгэж байна. Ирэх сард багтаад тендерийн хvрээнд зарласан тооны малчдыг нарны зайгаар хангах боломжтой. Тухайлбал, 21500 нарны зайн 9000 нь агуулахад байна. Гааль дээр 1000 гаруй нарны vvсгvvр орж ирэхэд бэлэн болсон бол Замын-Vvдээс ачсан 3000 орчим тєхєєрємжийг єнєє маргаашгvй бид хvлээн авах гэж байна. Мєнгєє алдсан, чанаргvй тоног тєхєєрємж нийлvvлсэн зvйл ердєє ч байхгvй. Хэл ам их дагуулсан тендер учраас бид эхнээс нь нэлээд анхааралтай, болгоомжтой хандсан.

-УИХ-ын чуулган дээр малчдад нийлvvлэх нарны зай удаашралтай байгаад салбарын сайдтай хариуцлага тооцох асуудал Ерєнхий сайд ярьсан. Та Ерєнхий сайдтай уулзсан уу?

-Уулзсан. Нарны цахилгаан vvсгvvрийн нийлvvлэлт ямар яваа талаар дэлгэрэнгvй танилцуулсан. Єнєє жилийн хувьд олон тэрбум тєгрєгийн ажил хийж буй учраас гvйцэтгэлд Ерєнхий сайд санаа зовж суугаа нь мэдээж.

-Та нэлээд хугацаанд Улаанбаатарт байхгvй байлаа. Чуулганд, Засгийн газрын хуралд ч суухгvй, ажлаа хийхгvй байна гэсэн шvvмжлэл багагvй сонсогдсон. Хаана, юу хийж яваад ирэв ээ?

-Ер нь хєдєє, орон нутагт ард иргэд ярьж байна. Єнєєгийн УИХ-ын гишvvд байнгын болохгvй, бvтэхгvй зvйл ярих юм. Эсвэл зарим нь чуулганаа хаяад гараад явчихна. Нэгнийгээ гvтгэж, дайрч, доромжлох нь УИХ-ын гишvvдийн ёс суртахуунд хэр нийцдэг юм бол оо гэж байсан л даа.
Миний хувьд зугаацаад явах цаг зав vнэндээ байдаггvй. Манай салбарт Тайшир, Дєргєн, Эгийн гол, Тосонцэнгэлийн усан цахилгаан станц, єндєр хvчдэлийн шугам зэрэг томоохон бvтээн байгуулалтын ажил єрнєж буйг хvмvvс мэднэ. Сайд болсноосоо хойш миний бие гадаад томилолтоор ерєсєє яваагvй юм байна. Тvлш, эрчим хvчний сайдын шийдэх ёстой асуудлууд гадаадын єндєр хэмжээний айлчлалуудын vеэр тохиодог. Гэхдээ би заавал явъя гээд хєєцєлдєєд гvйдэггvй.
Харин сая хєдєє, орон нутагт єрнєж буй томоохон бvтээн байгуулалтын ажлуудтай нэлээд хугацаанд танилцаад ирсэн. Хангайн бvсэд барьж байгаа єндєр хvчдэлийн шугамууд их сайн явж байна. Зарим нэг тоног тєхєєрємж, санхvvгийн асуудал дээр анхаарах зvйл харагдлаа. Ер нь зохион байгуулалтыг сайн хийвэл Хангайн бvс дэх єндєр хvчдэлийн шугамууд энэ ондоо багтаад ашиглалтад орохоор байна. Гэхдээ байгаль цаг агаар бас нєлєєлнє гэдгийг мартаж болохгvй. Эрт цас ороод хvйтэрчихвэл байдал хvндрэх нь мэдээж.

-Эгийн голын усан цахилгаан станцын тєсєл юу болж байна вэ?

-Энэхvv станцын барилгын гvйцэтгэгчээр Хятадын компани шалгарсан. Єнєєдєр тус компанийн мэргэжилтнvvдтэй станцыг хэрхэн барих талаар хэлэлцээр хийж байна. Хэлэлцээр амжилттай болбол ирэх сард барилгын ажлыг эхлvvлэх болно. 220 мВт-ын хvчин чадалтай Эгийн голын усан цахилгаан станц нь манай эрчим хvчний нэгдсэн системд чухал vvрэг гvйцэтгэх юм.
Мєн Дєргєн, Тайширын усан цахилгаан станцууд єнєє жил ашиглалтад орно. Эдгээр станцын ажилтай сая би танилцаад ирлээ. Тайширын усан цахилгаан станцын хувьд ус хуримтлуулах ажил ид хийгдэж байна. Усан санг усаар дvvргэх ажил 2-3 жилд vргэлжлэх ёстой. Харин ч байгаль ээж ивээлээ хайрласан байна. Хангайн нурууны орчимд бороо их орж, vерлэснээр усан сангийн тvвшин 1677 метрт хvрч. Тєлєвлєсєн тvвшинд хvрэхэд гурван метр дутуу байна гэсэн vг. Арванхоёрдугаар сарын эхээр станцын эхний турбин ажиллах болно. Ирэх жилээс бусад турбин ашиглалтад орох ёстой.

-Чаргайтын усан цахилгаан станцын хєрєнгє мєнгєний асуудлыг шийдлээ. Хэр ач холбогдолтой станц босох вэ?

-Уг станцыг Хєвсгєл аймгийн Дэлгэрмєрєн гол дээр барих юм. 20-иос доошгvй мВт-ын хvчин чадалтай станцын зураг тєслийг хийгээд хоёр жил боллоо. Европын хєрєнгє оруулалтын банкнаас зураг тєсєл урьдчилсан судалгааны зардлыг гаргасан байгаа. Санхvvжилтийг хоёр жил хєєцєлдсєний эцэст Европын хєрєнгє оруулалтын банкнаас 65 сая евроны асуудлыг шийдсэнд баяртай байна. Чаргайтын усан цахилгаан станцыг барьснаар тєвийн эрчим хvчний системээс алслагдсан аймаг сумдын эрчим хvчний шугамын алдагдлыг бууруулах тєдийгvй орон нутгийг найдвартай эрчим хvчээр хангах чухал ач холбогдолтой.
Цаашид энэхvv станцыг Тайширын усан цахилгаан станцтай цахилгаан дамжуулах сvлжээгээр холбохоор тєлєвлєж байгаа. Энэ тохиолдолд Говь-Алтай, Завхан аймгийн сумуудыг тєвийн эрчим хvчний системтэй холбож, хамгийн хямд цахилгаан хэрэглэх, илvvдэл эрчим хvчийг эргээд тєвийн системд худалдах зэрэг нєхцєл бололцоогоор хангагдах учиртай юм. Чаргайтын усан цахилгаан станцын барилгын ажлыг 2008 онд эхлvvлнэ. Бид уг усан цахилгаан станцын шавыг энэ сарын сvvлээр тавихаар тєлєвлєсєн байсан. Монголчуудын аз ивээж, хєрєнгє мєнгєний асуудал ч шийдэгдлээ.

Нvvрс шинэ зууны ирээдvйн хєгжлийг тодорхойлно

-Манай улс их эгзэгтэй цаг vетэй тулгараад байна. Єєрєєр хэлбэл, УИХ-ын гишvvдийн Оюутолгой, Тавантолгой тєслvvдийг хэрхэн хэлэлцэж батлахаас улс орны хєгжил хамаарах нь нэгэнт тодорхой боллоо. Та эдгээр томоохон тєслийн талаар ямар байр суурьтай байгаа вэ?

-Нvvрсний орд бол шинэ зууны ирээдvйн хєгжлийн бодлогыг тодорхойлох, тогтвортой эдийн засгийг хєгжvvлэх хамгийн том стратегийн салбар. Тухайлбал, манай хоёр хєрш орон нvvрсний бvх л орд газраа тєрийн мэдэлдээ бvрэн авлаа. Хувьд байсан зарим орд газрыг зах зээлийн vнээр нь буцаан авч байна. Энэ нь улс орны тусгаар тогтнол, гал голомт болсон эрчим хvч, нvvрсний ордуудыг тєрд байх ёстой гэж vзэж байгаа хэрэг. АНУ нvvрсний ордуудаа тєрийн мэдэлдээ авч, харин ашиглалт олборлолт, vйлдвэрлэл нь хувийн хэвшлийнхэнд тулгуурласан vйл ажиллагаа явуулдаг юм билээ.
Манайх ч гэсэн нvvрс, уран зэрэг ач холбогдол бvхий орд газруудыг тєрийн мэдэлдээ байлгаж, анхааралдаа авах ёстой. Гэхдээ эдгээр орд газрыг эдийн засгийн эргэлтэд богино хугацаанд оруулж, гадаадын хєрєнгє оруулагчидтай хамтран ажиллах шаардлагатай. Хамгийн гол нь стратегийн хєрєнгє оруулагчаа зєв сонгох нь юунаас ч чухал. Бурхнаас илгээсэн газар дорх баялгийн асуудлыг УИХ-ын гишvvд зєвхєн эх орныхоо эрх ашгийн тєлєє долоо хэмжиж, нэг огтлох зvйр vгийн хvрээнд хэлэлцэж шийдвэрлэх ёстой.
Vндсэн хуулиар газрын хэвлий дэх баялаг ард тvмний ємч хэмээн хуульчилсэн. Тэгвэл энэ vзэл баримтлалдаа тулгуурласан бодлого боловсруулж хэрэгжvvлмээр байна. Баялгаа ашигласнаар улс орон хєгжиж, иргэдийн ахуй амьдрал эрс дээшилдэг тийм л эрх зvйн орчныг бvрдvvлэх хэрэгтэй.
УИХ-ын ажлын хэсгvvд гадаадын орнуудаар явж, уул уурхайн салбартай нь танилцаж байна. Энэ бол зєв. Гагцхvv vзсэн харсан зvйлийнхээ талаар ул суурьтай ярилцаж, Монгол тєрийн бодлогыг тодорхойлогч нар шиг нэгдэн стратегийн том тєсєл хєтєлбєрvvдийг хэлэлцэж шийдэх ёстой гэж бодож байна.

-Уул уурхайн томоохон тєсєл хєтєлбєрийг амьдралд хэрэгжvvлж ажиллах боловсон хvчний нєєц манайд нэлээд дутмаг гэж байгаа?

-Боловсон хvчнээр ерєнхийдєє дутмаг шvv дээ. Ялангуяа орчин vеийн техник технологитой харьцах хэмжээний уул уурхайн мэргэжилтнvvд бараг байхгvй. Цаашдаа баялгаараа гаднынхны харааг булааж буй улс орон орчин vеийн уул уурхайн материаллаг баазыг бий болгож, чадвартай мэргэжилтнvvдийг єндєр хєгжилтэй орнуудад сургах замаар хамтран ажиллах зайлшгvй шаардлагатай.
Мєн байгаль орчинд сєрєг нєлєєгvй уул уурхайн техник технологийг ч нэвтрvvлэх нь чухал байна. Тиймээс эдгээр тєслийг аль болох хугацаа алдалгvй хэлэлцэж батлаад хэрэгжvvлмээр байна. Хоорондоо булаалцалдаж, хувийн ашиг сонирхлоор уг тєслvvдэд хандал алдаа гарна. Хэдэн арван жилээр техник технологи нь хоцрохооргvй, чадварлаг боловсон хvчин, стратегийн том хєрєнгє оруулагчидтай хамтран сайн менежментээр ажиллах ёстой.

Тєрийн байгууллагуудын гажигтай тогтолцоо улс орны хєгжилд том хаалт болж байна

-Єндєр хєгжилтэй улс орнууд нvvрсийг хийжvvлж, шингэрvvлэх аргаар тvлш, шатахуун гаргаж аваад эхэлжээ. Манайх шиг нефтиэр хараат орон нvvрснээс энэ тєрлийн бvтээгдэхvvн гаргаж авах нь улс оронд ашигтай юм шиг санагдаж байна. Энэ талд танай яамнаас бодсон санасан зvйл байна уу?

-Яамнаас “Нvvрс” хєтєлбєр боловсруулаад УИХ-ын чуулганд хэдийнэ єргєн бариад батлахыг хvлээж байна. Манай улс нvvрсний нєєцєєр дэлхийд эхний 15-т ордог. Цаашдаа хайгуул хийвэл нvvрсний нєєц улам ч ихэснэ. Тэгэхээр нvvрсийг тvvхий чигээр нь экспортлохоо болъё. Хийжvvлж, шингэрvvлэх замаар шатах тослох материал гаргаж дотоодын хэрэгцээгээ хангая.
Илvv гарсныг нь экспортолъё гэсэн асуудлыг тусгасан “Нvvрс” хєтєлбєрийг бид боловсруулсан. Єнгєрсєн хаврын чуулганаар энэхvv хєтєлбєрийг гишvvд хэлэлцээд батлахын даваан дээр ажлын хэсгийн ахлагч Н.Батбаяр ямар нэг аргаар хойшлуулсан. Ямар шалтгаанаар хойшлуулж, єнєєг хvртэл дээрх хєтєлбєрийг батлуулахгvй байгаад гайхаж байна. Хамгийн гол нь дээрх хєтєлбєрийг баталж, эрх зvйн орчныг яаралтай бvрдvvлэх шаардлагатай байна. “Нvvрс” хєтєлбєрийн ажлын хэсгийн ахлагч Н.Батбаярт би олон хэлсэн.
Уг нь тус хєтєлбєрийг хугацаа алдалгvй хэрэгжvvлж, єндєр хєгжилтэй орнуудын техник технологийг нэвтрvvлж нvvрсийг хийжvvлж, шингэрvvлэх ажилдаа ормоор байдаг. Энэ тєслийг хэрэгжvvлснээр ахуйн хэрэгцээний хийг гаргаж авах тєдийгvй тvлш шатахууны импортын хараат бус орон болох бvрэн боломжтой. Аль нэг уурхай дээрээ нvvрсийг гvн боловсруулалт хийснээр дєрвєн жилийн дотор дотоодын тvлшний хэрэгцээг хангана гэж бид vзсэн. Ер нь єндєр хєгжилтэй орнууд нvvрснээс 300 гаруй тєрлийн бvтээгдэхvvн гаргаж авч байна. Бид ядахдаа 30 нэр тєрлийн бvтээгдэхvvнийг бий болгоё л доо. Нvvрсний vр єгєєж, ач холбогдлыг ойлгосон улс орон тєрийн бодлогоо энэ салбар руу онцгой хандуулдаг болсныг манай тєрийн тvшээд ойлгох хэрэгтэй.

-Н.Батбаяр гишvvн сая АНУ-ын нvvрсний салбартай танилцаж, нvvрсийг хэрхэн хийжvvлж, шингэрvvлэх талаар судалсан. Тэгэхээр одоо vзсэн харснаа ажил хэрэг болгоход анхаарах байлгvй дээ?

-Энэ асуудлын vндэс суурийг их зєв тавих хэрэгтэй. Амьдралын хєрсєн дээр буудаггvй хєтєлбєр батлагдчих вий. Энэ талаас бид хамтран ажилах болно. Ер нь манай салбар нэг хуультай байсан. Одоо таван хуультай болохоор зорьж байна. УИХ-ын хаврын чуулганаар Сэргээгдэх эрчим хvчний хуулийг баталлаа. Одоо Эрчим хvчний хэмнэлтийн хуулийн тєслийг оруулахаар бэлтгэж байна. Мєн “Нvvрс” хєтєлбєр батлагдсаны дараагаар Нvvрсний тухай хуулийн тєслийг оруулахаар хvлээж сууна. Хийн хангамжийн тухай хуулийг УИХ-аар оруулсан бас л хэлэлцэхгvй гацчихаад байна. Эрчим хvчний тухай хуульд нэмэлт єєрчлєлт хийхээр бэлтгэл ажлыг хангаад байна.
Ер нь манай салбарын vйл ажиллагааг 3-4 газар мэддэг. Єнєєгийн нєхцєлд Тvлш, эрчим хvчний салбарын бодлогыг тодорхойлоход их хэцvv шvv дээ. Эрчим хvчний нєєц эх vvсвэрийн бvх орд газрын зєвшєєрлийг Vйлдвэр, худалдааны яам хуваарилна. Тус яамнаас нvvрсний орд газруудын лизенцийг гадаад дотоодын баахан хvнд олгочихсон. Хувь хvмvvсийн эзэмшлийн орд газар дээр эрчим хvчний бодлого явуулахад хvндрэлтэй байна. Мєн салбарын vйлдвэрvvдийн санхvv, боловсон хvчин, менежментийг Тєрийн ємчийн хороо мэддэг. Тэнд манай уурхай, станц, vйлдвэрvvдийн дарга нарыг томилж, шагнаж, урамшуулж, тайлан баланс, хєрєнгє оруулалтыг хэлэлцэж шийдвэрлэдэг.
Тvлш, эрчим хvчний яам гэж хэлэхэд єрєвдмєєр байгаа биз дээ. Тэгээд Тєрийн ємчийн хорооноос томилсон хvмvvсийн алдаатай бодлогын хариуцлагыг би vvрдэг. Салбарын хариуцлага гэж хvлээх юм бол би боловсон хvчний бодлого, мененжментээ хийж ажиллаад, хариуцлагаа ч хvлээдэг байя. Ер нь цаашдаа чухал ач холбогдолтой орд газрын нєєц, хайгуул, олборлолт, vйлдвэрлэлийн бодлогыг нэг яам зангидаж явуулах нь зєв.
Тvлш, эрчим хvчний яам нvvрсний ордуудынхаа нєєц, хайгуул, олборлолт vйлдвэрлэлээс гадна эцсийн бvтээгдэхvvн эрчим хvчний асуудлыг ч мэддэг баймаар байна. Иймэрхvv асуудлыг тусгах зорилгоор Эрчим хvчний тухай хуулинд нэмэлт єєрчлєлт оруулах гэж байна. Тєрийн тогтолцоо угаасаа буруу яваад байгааг холбогдох хvмvvс мэддэг мєртлєє дуугардаггvй. Энэ нь улс орны хєгжилд том хаалт, шавар болж байна шvv дээ.

-Тєрийн байгууллагуудын энэ гажигтай тогтолцоо нvvрсний салбарыг дампуурлын ирмэгт авчирчээ гэж ойлгож болох уу?

-Болно. Яг энэ системийн хvрээнд яривал нvvрсний vнэ нэмэх асуудлыг манайх биш, Тєрийн ємчийн хороо мэдэх ёстой. Тєрийн ємчийн хороо уурхайнуудын удирдлагыг томилж, санхvv, хєрєнгє оруулалтын тєлєвлєгєєг нь баталдаг шvv дээ. Энэхvv буруу тогтолцоо цаашид vргэлжилбэл салбарын ажил ердєє ч єєдлєхгvй ээ.

-Нvvрсний салбар vнэхээр хvнд байгаа юу?

-Манай тvлш, эрчим хvчний ажилтнууд бэрхшээл туулсан, эх оронч хvмvvс тулдаа л ажиллаж байна. Бид ажлаа зогсоож болохгvй, зогсоовол эх орны маань зvрх нь зогсоно гэж бодоод л яваад байгаа юм. Нvvрсний салбарт дорвитой хєрєнгє оруулалт оруулмаар байна. Энэ асуудлыг зоригтой шийдээд єгвєл их ач холбогдолтой шийдвэр байх болно. Тvvнээс бус, нэг экскаваторын дугуй ч авч хvрэлцэхгvй мєнгєєр яах юм бэ. Уг нь техник технологийг нь иж бvрэн шинэчилж, боловсон хvчнийг гадаад дотоодод сургаж, менежментийг нь єєрчлєєд ажиллавал уурхайнууд хєл дээрээ босоод л ирнэ.

-Нvvрсний vнийг чєлєєлєх эсэх талаар таны бодол?

-Нvvрсний, эрчим хvчний vнийг чєлєєлдєг улс орон байдаггvй. 100 хувь тєрийн мэдэлдээ байлгадаг. Яагаад гэвэл улс орны тусгаар тогтнол, аюулгvй байдалд шууд нєлєєлєх асуудал учраас гал голомтоороо хэн ч тоглохыг хvсдэггvй. Нvvрсний vнийг бvрэн чєлєєлж болно. Тэгвэл хєл дээрээ тогтож ядаж байгаа манай эдийн засаг хямарч эхэлнэ. Vйлдвэрлэгчид хvссэнээрээ нvvрсний vнийг тогтооно. Тэрхvv vнээр нvvрс худалдаж авсан цахилгаан станцууд дахиад vнээ нэмэхээс єєр яах вэ дээ. Харин эдийн засаг тогтвортой болсны дараа бол єєр хэрэг.

-Тvлш, эрчим хvчний салбарт олон тэрбум тєгрєгийн тендер зарладаг. Харин тендерийн ихэнхийг Эрдэнбат сайд єєрєє авсан, тєсвийн хєрєнгийг идэж уулаа л гэх юм. Харин та тодорхой хариу хэлдэггvй. Яагаад?

-Иймэрхvv улс тєрийн хардалт намайг байнга дагах юм шиг байна аа. Надад тєсвийн хєрєнгє рvv гар дvрэх бодол ердєє ч байдаггvй. Тиймэрхvv ёс суртахуун ч байхгvй. Сонин хэвлэлээр гарсан элдэв янзын мэдээ сэлтэд хариу хэлэх цаг зав ч алга. Хамгийн гол нь цаг хугацаа бvхний шалгуур болох байх аа. Усан цахилгаан станцууд, єндєр хvчдэлийн шугамууд ашиглалтад орсноор миний ажил дvгнэгдэнэ. Тиймээс єєрт ногдсон ажлаа сайн хийхийг л хичээж ажиллаж байна.

No comments: