Wednesday, January 16, 2008

Г.Батхүү: Иван, Ли хоёрын нэг нь Тавантолгойг эзэмшиж байсан бол төрийн мэдэлд авахтай манатай л байх шүү дээ

- "Ер нь янз бүрийн зүгээс дарамт, шахалт ирж л байгаа шүү дээ. Гэхдээ би үүнийг дарамт, шахалт гэж ойлгохыг хүсдэггүй" -

УИХ-ын гишүүн Г.Батхүүтэй ярилцлаа.

-УИХ-ын гишүүн Батж.Батбаяр та хоёр Тавантолгойн орд газрын хувь эзэмшигчээсээ татгалзчихсан гэдэг үнэн үү?
-Би "Энержи ресурс" ХХК-ийн хувь нийлүүлэгч биш. "Шунхлай", "Шунхлай групп" гээд хоёр өөр компани байгаа шүү дээ. Миний хувьд "Шунхлай" компанийг удирддаг байсан болохоос биш "Шунхлай групп" бол дүүгийн маань компани. Тус компани бол "Энержи ресурс" ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн нэг нь. Тэгэхээр миний хувьд Тавантолгойн орд газрыг эзэмших тухайд хуулийн болон хувь хүний зүгээс ямар ч оролцоогүй гэсэн үг. Батж.Батбаяр гишүүн "Хэл ам болоод байхаар нь би зарчихлаа" гэж ярьж байна лээ. Ингэж хэлэхийг нь сонссон хүний хувьд "Дотоодынхоо хүнд зарсан байгаасай. Гаднын хэн нэгэнд зарчихаагүй байгаасай" гэж бодож байна.

-Та өөрийгөө уг асуудалд огт хамаагүй гэж байгаа ч нэр тань байнга дуулддаг. Ардчилсан нам "хувь нийлүүлэгчээсээ татгалз" гэж та бүхэнд шахалт үзүүлсэн ч гэх шиг. Иймэрхүү зүйл байгаа юу?
-Ер нь янз бүрийн зүгээс дарамт, шахалт ирж л байгаа шүү дээ. Гэхдээ би үүнийг дарамт, шахалт гэж ойлгохыг хүсдэггүй. Улс орны хөгжлийн асуудлыг ямар замаар авч явахаа бүрэн гүйцэд ойлгохгүй байгаа, зах зээлийн зарчимд нийцсэн төрийн бодлогыг явуулах чадваргүй улсууд өнөөдөр ийм олон янзын шүүмжлэл яриад байна уу даа. Тухайлбал, би УИХ-ын гишүүнийхээ эрх мэдлийг ашиглан хууль зөрчөөд түүнийг эзэмших эрх авчихсан ч юм уу, хүнд аваад өгчихсөн бол өөр хэрэг. Хэрэв хууль зөрчөөгүй л бол тэр компанийн эзэн нь байлаа ч, хувь эзэмшигч нь байсан ч гэсэн надтай ярих юм байхгүй. Ярих дуртай нэгэн нь энэ тухай одоо болтол ярьж л байгаа. Зарим нь хүмүүс яагаад уг ордоос хувь эзэмшиж буйг ойлгохгүй байж ч болох талтай. Нөгөө хэсэг нь "Батхүү, Батбаяр хоёр авчихсан байхад би яагаад авч болдоггүй юм бэ. Би л үлдчихлээ. Тийм учраас Тавантолгойгоос адилхан хувь эзэмшье" гэж бодож байгаа. Гаднын хэн нэгэн эзэмшчихсэн байсан бол өнөөдөр хэнд ч тэгж заргалдаад, талбай дээр жагсч, намаас шахалт үзүүлэх боломж байхгүй.

-Хэдийгээр хувь эзэмшигч нь биш ч гэлээ, дүүгийнхээ ажилд тусалж, УИХ-ын гишүүний зүгээс Тавантолгойн талаар төрөөс гаргасан шийдвэрийг арай өөр тийш чиглүүлэх талаарх лоббид оролцож байна уу?
-Намайг ерөөсөө л зарчим дээр ажиллаж байгаа гэж ойлгоход болно. Зарчим гэдэг нь үүний цаана хэн байгаа вэ гэдгийг мартаад асуудлыг яаж шийдвэрлэвэл улс орон, ард түмэнд хэрэгтэй вэ гэдэг дээр л ёстой таны хэлдгээр лобби хийж, зүтгэл гаргая гэж бодож байгаа. Энэ хувь эзэмшигчийн тухай яриа чинь өнөөдөр нэг л компанийн, магадгүй түүний цаана буй 1000 ажилчны, бүр цаана нь байгаа ах дүү арван хүний л асуудал шүү дээ,. Манай намын даргын хэлсэнчлэн бид 2,6 сая Чингисийн тухай бодмоор байна шүү дээ. Тэр компаниуд чинь Тавантолгойтой, толгойгүй амьдарвал амьдарна, амьдрахгүй бол амьдрахгүй. Би уг орд газарт хөрөнгө оруулаад үйл ажиллагааг нь авч явж байсан компаниуд ямар нэгэн байдлаар алдагдал хүлээх ёсгүй гэдэг дээр хатуу байр суурьтай байна. Төр авч болно, гэхдээ тэднийг хохироож болохгүй.

-Монгол Улсын Засгийн газар Оюутолгой, Тавантолгойн орд газрыг төрийн мэдэлд бүрэн авах болсноо зарласнаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Канадын Олон улсын худалдааны сайд Дэвид Эмерсон саяхан манай оронд айлчлахдаа "Ашигт малтмалын орд газрыг төр 100 хувь мэдэлдээ авна гэсэн ойлголт байдаггүй" гэж байсан. Ерөнхий сайд С.Баярын шийдвэрийг оновчтой, оновчгүй гэдэг талаас авч үзвэл та аль талд нь зогсох вэ?
-Тийм ээ, би Дэвид Эмерсон сайдтай уулзах үедээ байр суурийг нь сонссон. Миний хувьд, өмнө нь Шинэ Зеланд, Австралид очиж томоохон уурхайнуудыг хэрхэн ашиглаж буйг судалсан л даа. Төр татвараа сайн авдаг, байгаль орчин, экологид нөлөөлж байгаа байдлыг хянадаг. Татвараас олсон орлогоосоо ард түмэнд хүртээдэг юм билээ. Гэхдээ баялгаас хувь хүртээх нэрийдлээр хүмүүсийн гар дээр мөнгө тоолж өгдөггүй. Боловсрол, эрүүл мэнд, тэтгэвэр тэтгэмж, цалин хөлсийг нэмж өгөөд л томоохон хөрөнгө оруулалтуудыг хийж, улс орноо хөгжүүлдэг тийм л зарчимтай. Өнгөрсөн жил УИХ-аас ажлын хэсэг томилогдож, АНУ болон Чилид ажилласан.

Ажлын хэсгийнхний яриагаар бол Америкт төр нь томоохон орд газруудаа 100 хувь мэдэлдээ байлгаж, түрээсээр ашиглуулдаг юм байна. Ер нь бид манайхаас өмнө ашигт малтмалын орд газруудаа ашиглаад эхэлчихсэн орнуудын туршлагыг судалж, хамгийн зөв хувилбарыг нь сонгох хэрэгтэй. Түүнээс биш монголчууд өөрсдөө дахиад нэг сансрын хөлөг бүтээх гэж ноцолдоод байх хэрэггүй шүү дээ. Хувь хүний байр сууринаас авч үзэх юм бол гадаадад болон Монголд төр хамгийн муу менежер байдаг. Аль намаас хэнийг томилох вэ, томилсон хүн нь ямар хугацаатай ажиллах вэ, багаа хэрхэн бүрдүүлэх вэ, тэгээд л эцэст нь янз бүрийн асуудал үүсдэг.

Идэж, уугаагүй ч идсэн, уусан нэр зүүнэ. Магадгүй, зарим нь идэж, уудаг л байх. Иймэрхүү асуудлууд үүсэхээр ажил явдаггүй байхгүй юу. Төр орд газруудыг өөртөө авч, тийм их хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд ашиглах гэж байна гэдэг тухайд бол "Арай л биш" гэж бодож байна. Хэнд юу өгч яаж ашиглуулах вэ гэдгээ төр шийдэх нь л зөв юм болов уу. Түүнээс биш Ерөнхий сайдын "Төрд авна" гээд байгааг төр Дорж гэдэг компанийн захирал тавьчихаад гаднаас зээл авч, хөрөнгө оруулалт хийх тухай асуудал биш гэж бодож байгаа.

-Бид чинь зах зээлийн нийгэмд амьдарч байгаа улс шүү дээ. Төр түрүүчээс нь эхлээд тухайн үед хэрэгжиж байсан хуулийн хүрээнд ашиглахаар авч, хөрөнгө оруулалт хийчихсэн ордыг нь булаагаад эхлэх юм бол энэ чинь өөрөө хаашаа явах вэ гэдэг нь ойлгомжтой, тийм үү. Аягүй бол хувьчилсан мал болон орон сууцаа буцааж авъя гэдэг юм руу л явах гээд байна аа даа. "Ардчилал" гэж их ярьдаг, "Ардчилсан нийгэмд амьдарч байна" гэж тунхаглаж буй зарим хүний амнаас ийм үг гарч байгаад би тун их гайхаж байгаа. Гэхдээ Тавантолгой, Оюутолгойн орд газрыг тусад нь авч үзэж, улс орныхоо амьдралд шаардлагатай ихээхэн хэмжээний хөрөнгө босгож авах зайлшгүй шаардлагатай. "Энержи ресурс" ХХК-ийнхны хувьд гадаадын компанид зарчихалгүй хадгалаад, тэр хооронд хөрөнгө оруулалт хийж Монголдоо аваад үлдсэнийг нь маш сайн гэх байна. Үүнийх нь төлөө төр, ард түмэн тэдэнд "баярлалаа" гэж хэлэх ёстой.

Харин адгийн шаарнууд, шунаг сэтгэлтнүүд гэж болохгүй. Нэг Ли юм уу, орос Иван тэр орд газрыг авчихсан байсан бол өнөөдөр Монголын Засгийн газар юун буцааж авах манатай л байна. Миний хамгийн ихээр хүсч байгаа зүйл бол Тавантолгой, Оюутолгойг маш түргэн эргэлтэнд оруулж, "амь оруулан" үйл ажиллагааг нь эхлүүлж, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлж, улс орноо өөд татах мөнгөтэй болох хэрэгтэй. Гэхдээ яаж вэ гэдэг нь бас чухал. Төр энэ ажилд оролцоод хувь нийлүүлж, мөнгө босгоод хувьцааг нь эзэмшинэ гэдэг бол хамгийн буруу хоцрогдсон арга. Тийм том ордын тухайд байж болохгүй зүйл. Түүний оронд төр бодлогоороо ийм компани байгуул, зөвлөх компаниа ав, бирж дээр хувьцаа гаргаад мөнгө босгож, ингэж ашиглая, тийм хэмжээний татвар улсад төл, байгаль орчныг нөхөн сэргээ, орж ирсэн мөнгөнөөс ард түмэндээ ийм маягаар хувь хүртээе гэх зэргийг л зохицуулаасай.

-Оюутолгойн орд газрыг эзэмшигчдээс байр суурийг нь сонсолгүйгээр хөрөнгө оруулалтын гэрээний төслийг буцаасан байдаг. Хөрөнгө оруулагчид гэдэг зүгээр нэг "тоглоомын" хүмүүс биш учраас уг асуудалд нэхэл хатуутай хандах байх. Төр ингэхэд буруу хөдөлж байна уу, зөв хөдөлж байна уу?
-Оюутолгой, Тавантолгой хоёрын нөхцөл байдал тэс өөр л дөө. Оюутолгойд хайгуул хийж, зарцуулсан хөрөнгө нь илүү, бирж дээр түрүүчээс нь гаргаад мөнгө босгож байгаа. Гэхдээ уг орд бол Монголын өмч. Оюутолгойн хөрөнгө оруулагчдын тухайд таалагдахгүй байгаа зүйл бол Монголын Засгийн газартай яаж харьцах вэ гэдэг нь ойлгомжгүй байна. "Айвенхоу Майнз"-ын толгой компанийн зүгээс Монголын талд нэлээд шахалт үзүүлсэн утгатай захидал УИХ-ын ажлын хэсгийнхэнд ирсэн гэж сонссон. Эцсийн эцэст монголчууд бид баялгаа зөв замаар яаж ашиглахаа мэдэх ёстой. Мэдээж хэрэг гадаадын хөрөнгө оруулагчдад хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийн ажлын хэсэгт би ажиллаж байгаа л даа.

Хувь хүний зүгээс хэлэхэд, эдгээр орд газрыг түргэн ашиглах ёстой. Харин төр зуун хувь мэдэлдээ авна гэж байхгүй гэсэн байр суурьтай байна. Яагаад гэвэл, бид тэр хэмжээний хөрөнгө зарцуулна гэвэл асар их мөнгө гаргана. Тодорхой хугацааны дараа манай талын эзэмших хувь нэмэгдэх маягаар гэрээ хэлэлцээр хийх хувилбар байж болох юм. Монголчууд өнөөдөр "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг эзэмшдэг боллоо шүү дээ.

-Өмнөд говь дахь хоёр сайхан ордын сургийг бид хангалттай сонслоо. Энэ хоёр "толгой" Монголын ирээдүйг хэр өөрчилж чадах юм бэ?
-Хүмүүс ингэж ярьдаг даа. "Сэбхийнэ" гэж. Яг үүн шиг Монголын эдийн засаг хэдэн арав, бүр хэдэн зуу дахин өсөх боломжтой. Тийм болохоор бид аль нэг уурхайг нь яаралтай ашиглалтад оруулмаар байна. Өнөөдөр зөвхөн Тавантолгой, Оюутолгой гэж яриад л байгаа болохоос биш түүнээс дутахгүй, нэр нь төдий л сонсогддоггүй Баянголын төмрийн орд гэхмэтчилэн маш олон орд бий. Орд газруудаа ашиглах тухайгаа ул суурьтай судлах ёстой. Би юу гэж боддог вэ гэхээр Тавантолгой, Оюутолгойн аль нэгийг л эхний ээлжинд эргэлтэд оруулчихмаар байна. Ингэвэл улс орны эдийн засаг сэргэж, монголчууд бид гадны эдийн засгаас хараат бус, дотооддоо томоохон үйлдвэр байгуулахад хөрөнгө оруулах боломжтой үндэсний томоохон компаниуд байгуулагдана. Манайхан чинь одоо үндэсний том компани гэхээр л олигархи, энэ тэр гээд орос үг л хэлээд байгаа шүү дээ. Би Орост очихдоо тус улсын олигархиудын тухай ном авч үзсэн л дээ.

Оросын олигархиудын дэргэд бид ёстой инээдтэй юм билээ. Тэд хөрөнгийн хэмжээ, бизнесийн цар хүрээгээрээ ч агуу, олон улс дамжсан үнэхээр том бизнес эрхэлдэг. Монголд нэг нь гайгүй бизнес хийгээд хөл дээрээ тогтоод ирэхээр "Тамын тогооны" үлгэр гэгчээр муу хэлдэг, янз бүрийн байдлаар шахаж хавчдаг. Бүгдээрээ л адилхан ядуу байх ёстой, бүгдээрээ л адилхан жижигхэн байх ёстой юм уу, хаашаа юм бэ. Хүн болгон өөрөө өөртөө жижигхэн компанийн захирал байх сонирхолтой нь ажиглагддаг. Тал талд нэг, нэг жижиг компани байхаар тэр таван компани хөрөнгөө нийлүүлээд захирлуудынх нь толгой нэг л зүйлд санаа зовдог, хамтарч томоохон хөрөнгө оруулалт хийх тал дээр манайхан учир дутагдалтай байна. Ямар ч л байсан үндэсний хэмжээний томоохон компаниудыг бий болгож, дэмжихэд онцгой анхаармаар санагдаад байх юм.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье!

From
http://www.news.mn/news?section=interview&page=show&content=interview&id=279

2 comments:

Anonymous said...

Здравствуйте,

Надежная и проверенная [url=http://popplers.ru/]партнерка[/url] [b]Popplers.ru[/b] предлагает Вам сотрудничество на выгодных условиях. Мы покупаем ваш ру трафик по выгодным ценам. Владельцам сайтов, вебмагазинов и веб мастерам мы предоставляем выгодные условия, отзывчивую поддержку и проффесиональный подход в нелегком бизнесе рунета.
прекрасная возможность быстро заработать, выгодная рефферальная программа, направьте ваш ру трафик в нужное русло, в русло прибыли которое принесет вам [url=http://popplers.ru/]Партнерка[/url] [b]Popplers.ru[/b] . Вывод средств в WebMoney или PayPal, возможность срочных выплат в любой день недели, личный подход к каждому адверту.

Наши тарифы за 1k:

DoorWays - 6у.е.
Popunder - 5у.е.
CJ - 5 у.е.
Clickunder - 4 у.е.

Ждем Вас в нашей программе!

ICQ: 498994074

Anonymous said...

[b]На уроке учительница спрашивает детей, что они будут делать,
когда станут взрослыми.
Подходит очередь Вовочки. Он встает и отвечает:
- Буду водку пить и баб трахать.
Учительница выгоняет его из класса и вызывает родителей.
Вовочка приходит домой и говорит отцу о вызове в школу.
- За что? - спрашивает отец.
Вовочка объясняет.
После усердного промывания мозгов, отец спрашивает:
- Ну что, все понял?
- Понял, - отвечает Вовочка мрачно. - Буду пить Кока-Колу и дрочить. [/b]
Корпорация Мегаполис Pi7.ru порадовала новым выходом очередного сборника нюансов.
Меня удивила скажем это "[url=http://soki.tv/go/ruserotik.php]Интересный способ сохранить место [/url]" - Канечно вы можете найти и для себя много интерестного
Ну а впрочем лучшее специи от скуки это анекдотец.
[url=http://my.pi7.ru/users/katya][IMG]http://www.my.pi7.ru/images/photos/medium/fc3ed22c063f63ce74de46bd2dce96d3.jpg[/IMG][/url]