Wednesday, October 22, 2008

Дэлхий бөөрөнхий биш


XXI зууны даяарчлагдсан дэлхий

... Колумб дэлхийг бөөрөнхий гэж тооцоолсон учир өрнийг зорьсноор илүү дөт зам олно гэж найдаж гарсан билээ. Гэвч тэр дэлхийн бөмбөрцгийг арай багаар төсөөлснөөс замаа буруу тооцоолсон ба замд нь хуурай газар тааралдана гэдгийг урьдчилан таамаглаагүй байсан юм. Гэсэн ч мань эр өөрийн нээсэн шинэ ертөнцийнхөө уугуул иргэдийг Индианууд (энэтхэгүүд) гэж нэрлэснээр уг аялал төгссөн юм. Буцаж ирээд Колумб Фердинанд хаан болон Изабелла хатан хаандаа Энэтхэгийг олж чадаагүй боловч дэлхийг бөөрөнхий гэдгийг баталснаа хүлээн зөвшөөрсөн юм.

Би харин Энэтхэгт дорныг чиглэн, Франкфуртаар дамжиж, Луфтханзын иргэний нисэх онгоцны бизнес ангиллын суудлаар ирсэн юм. Би хаашаа ямар чиглэлээр болон хаа яваагаа суудлынхаа өмнө зоосон жижиг дэлгэцэн дээрх ЖиПиЭсийн тусламжтай яг таг мэдэж байнаа. Би бас л Индианууд (Энэтхэгүүд) гэж нэрлэгддэг хүмүүстэй уулзаж мөн л Колумбын адилаар Энэтхэгийн нууцлагдмал баялгийг хайж явлаа. Ялгаа нь гэвэл Колумб үнэт метал, торго, амтлагч гэх мэт тухайн үеийнхээ үнэ цэнийг тодорхойлогч материаллаг баялаг хайж явсан бол би программ хангамж, дуудлагын төв, дамжуулах протокол, оптик мнженерчлэлийн шинэ нээлтийг хайж ирсэн юм. Мөн Энэтхэгүүд яагаад бидний хийх ёстой ажлыг булааж аваад байгааг. Яагаад тэд Америк болон бусад аж үйлдвэржсэн орнуудын үйлчилгээ болон мэдээлэл технологийн ажлын голыг нугалах чухал түнш болоод байгааг мэдэхийг зорьсон юм.

Би аялалд гарахынхаа өмнө Колумбын адил дэлхий бөөрөнхий гэдэгт итгэлтэй байсан боловч Энэтхэгт үзсэн харсан болгон маань намайг алмайруулж энэ итгэл төгс байдалдаа эргэлзэхэд хүргэсэн юм. Колумб санамсаргүйгээр Америкт ирээд өөрийгөө Энэтхэгийн нэг хэсгийг нээчихлээ гэж бодож байсан бол би Энэтхэгт ирээд өөрийгөө Америкт байна гэж бодоход хүрлээ.

Колумб дэлхий бөөрөнхийг анх удаа баталсан бол би "Энэ дэлхий чинь хавтгай юм байна" гэж өөртөө шивнэлээ.

Ингээд "Тоглоомын талбайг тэгшилсэн" хүчин зүйлүүдийн тухай тайлбарлая.

  • Аутсорсинг

Томоохон компаниуд өөрсдийн дагавар үйлчилгээгээ хямд ажиллах хүч, татвар багатай улс оронд байрлуулж интернет, хиймэл дагуул ашиглан ажил үйлчилгээгээ эрхлэх процесс

Аутсорсинг бол дэлхий дээр болж байгаа энэ нүсэр зүйлийн /даяаршил/ ердөө ганцхан хэмжигдэхүүн юм.

Сүүлийн хэдхэн жилийн дотор технологит хүмүүс хэтэрхий их мөнгө хаяж, зуу зуун сая долларыг дэлхий даяар өргөн зурвасын холболт хийх, далайн гүнээр шилэн кабель татахад зориулсан. Үүнтэй зэрэгцэн компьютерийн үнэ хямдарч дэлхий даяар тархан программ хангамжийн хувьд тэсрэлт гарч Гүүгл /Google/ мэтийн хайлтын системүүд, э-шуудан бий болж ямарч ажлын нэгээхэн хэсгийг нь Бостон руу нөгөө хэсгийг нь Банглор луу, бас нэг хэсгийг нь Бээжин рүү гэх мэтчилэн тарааж хэн ч хаанаас ч удирдаж хийхэд боломжтой болгодог янз бүрийн программ хангамжууд үсч хөгжсөн. Энэ нь бид бүхэнд өөрсдийнхөө оюуны хөдөлмөрийг хаана ч зөөж, хааш нь ч аваачиж хэн нэгнээр хийлгэчихээд буцаагаад нийлүүлэн ашиглаж болох эрх чөлөөг өгч байгаа юм.

Өнөөдөр урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр олон хүн дэлхийн аль ч өнцөг буланд байгаа өөр бусадтай ямар ч ажил дээр э-шуудан, сүлжээ, теле-хурал, янз бүрийн динамик программ хангамжууд ашиглан хэний ч төсөөлж байгаагүй тэгш эрхтэйгээр хамтран ажиллаж бас өрсөлдөж болохоор болсон нь тодорхой байна. Энэ бүхэн миний Энэтхэг болон бусад газруудаас хийсэн дүгнэлт бөгөөд эдгээр нь нийлээд энэхүү номны товч агуулга болох юм.

Түүхийнх нь хувьд даяаршлыг ерөнхий гурав ангилж болох юм байна гэсэн дүгнэлтэнд хүрэв. Хамгийн эхнийх нь 1492 онд Колумб анх далайд гарснаас эхлээд шинэ тив болон хуучин ертөнцийн хооронд харилцаа үүсч хөгжсөн үе буюу 1800-гаад оны үе хүртэл. Үүнийг даяаршил 1.0 гэж нэрлэе. энэ үе ертөнцийг тэр үеийнхний төсөөлж байсан аварга том хэмжээний дунд зэрэгт аваачсан юм.

Хоёр дахь эрин буюу даяаршил 2.0 нь 1800-гаад оноос 2000 он хүртэлх ба үүний гол хөдөлгөгч хүч нь үндэстэн дамнасан аварга корпорациуд байсан.

Харин даяаршил 3.0 дэлхий ертөнцийг жижгээс өчүүхэн жижиг хэмжээнд аваачсан ба хүн бүрийн өөр өөрсдийнх нь зан төрхөөс шалтгаалан хувь хүмүүс дэлхийн дайны болж бусадтай хамтран ажиллаж, өрсөлдөх боломжтой болгосон.

Энэ үед өмнөхөөсөө ялгаатай нь морины хүч эсвэл ямар нэг тоног төхөөрөмж биш харин программ хангамж, бүх төрлийн хэрэглээний програмууд оюуны хөдөлмөр болон хүн бүхнийг ойртуулж байдаг шилэн кабель сүлжээг гол хөшүүргээ болгож байгаа.

Жишээ нь: Эмч, хууль, архитехтор, ня-бо, ер нь ямар ч мэргэжилтэй бай үйлчилгээндээ мэдрэмжтэй хандаж байхгүй бол тоон боловсруулалтанд /дижитал хэлбэрт/ оруулж болох бүхнийг хамгийн чанартай эсвэл хамгийн хямдхан нэгнээр аутсорсинг хийлгэчихдэг болсон байна.

  • Оффшоринг

Томоохон компаниуд үйлдвэрлэл үйлчилгээнийхээ нэг хэсгийг татвар, ажлын хөлс багатай улс орон руу шилжүүлэх процесс

Энэ нь Охаёо мужийн Кантонд байсан үйлдвэрийг бүхэлд нь нүүлгэж Хятад дахь "Кантонд" аваачиж ажиллуулахыг хэлдэг. Ингэснээр яг адилхан бүтээгдэхүүн - үүнийг яг адил аргаар үйлдвэрлэх боловч бага татвар төлөх, эрч хүчээр дүүрэн хямд ажиллах хүчийг эрүүл мэндийн даатгал бага төлөн ажиллуулах боломжтой.

Үй олон боловсролгүй, хагас боловсролтой, сайтар боловсорсон хямд ажиллах хүчин, тэдгээрийг ажилтай байлгах үйлдвэр, тоног төхөөрөмж болон оюуны хөдөлмөрийн импортыг дэмжигч төрийн бодлого, нүсэр том хэрэглэгчийн зах зээл зэрэг нь хятадыг оффшорингийн харьцуулшгүй чөлөөт бүс болгож чаджээ. Хятадын 160 гаран хот сууринд нэг саяас илүү хүн ам оршин суудаг. Та хятадын зүүн эрэг хавиар явбал суурингуудын нэгэнд дэлхий дээр байдаг ихэнх нүдний шилний хүрээг, нөгөөхөд хамаг л тамхины асаагуурыг, харин түүний хажуудахад Дэллийн үйлдвэрт зориулж компьютерийн дэлгэц, дараагийнхад гар утас үйлдвэрлэж байхыг харж болно.

Японы бизнесийн зөвлөх Кэничи Омас "Хятадын нэгдсэн улс" номондоо:

"Хятад бол гамшиг, хятад бол хэрэглэгч, хятад бол боломж" хэмээн бичжээ. Мөн "Танд хятадын амжилтанд туслахаас өөр арга байхгүй. Та үүнийг зогсоож дийлэхгүй. Хятадтай дайсагнаж өрсөлдсөнөөс та бизнесээ түр зогсоон аль хэсгийг нь хятадад хийж, аль хэсгийг нь хятадад зарж, аль хэсгийг нь хятадаас авч болох вэ гэдгээ л бодох хэрэгтэй" гэжээ.

Хятад хөрөнгө оруулагчид, үйлдвэрлэгчдийг өөртөө татаж эхэлмэгц урьд нь өрсөлддөг байсан Малайз, Тайланд, Ирланд, Мексик, Бразил, Вьетнам ч бас татварын хөнгөлөлт, боловсролын түвшин, хямд ажиллах хүчин санал болгон оффшорингийг яаж өөртөө татах вэ гэдгээрээ өрсөлдөж эхлэв.

Оффшорингт зориулагдсан доллар болгон нутагтаа хэд дахин илүү мөнгө олж ирдэг ба нүүж очсон орондоо ч энэ нь ашигтай тусдаг.

· Оншоринг Офшоринг хийж байгаа компаниудын дараагийн том алхам нь офшорингоос оншоринг руу шилжих буюу Америкт /нутагтаа/ буцан ирж үйлдвэрлэлээ явуулах ажил юм.

Жишээ нь: "Асимко" хэмээх машины сэлбэг хэрэгслийн үйлдвэрийн эзэн Перковский: "2003 онд хойд Америкийн Федерал-Могул корпораци хэмээх нударган гол үйлдвэрлэдэг үйлдвэрийг дампуурлын байдалтай байхад нь худалдаж авсан юм" хэмээн өгүүлээд, "Бид харилцагчид нь болох Биг Три автомашины үйлдвэр, Катерпиллер болон Камминстай бид өмнө харьцдаг байсан болохоор харьцаагаа бэхжүүлэн харин Биг Три автомашины үйлдвэрт нударган голоо зарна гэдэг хамгийн гол зорилго байлаа. Дараагийн зорилго маань Хятад руу оруулж ирж болох шинэ технологитой танилцах байв. Нударган гол нь моторын үйл ажиллагаанд ихээхэн нөлөөтэй сайн инженерчлэлгүй бол болохгүй эд. Энэ бизнесийг хийсний үр дүнд бид Хятадын шилдэг нударган гол үйлдвэрлэгч болж болох Ноү Хаү-г технологитой нь оруулж ирсэн юм. Харин одоо бид Хятад болон АНУ-ын аль алиных нь зах зээлд нударган голоороо тэргүүлж байна.

Хавтгай ертөнцийн давуу талыг ашиглан оншоринг болон офшоринг хийж ийм байдлаар хамтран ажиллах нь маш үр дүнтэй. Өндөр цалин авдагч дадлага туршлагатай, зах зээлдээ ойрхон Америк ажилчид болон бага цалин авдаг Хятад ажилчдыг ийм байдлаар холбож өгснөөр бид Америк компаниудыг илүү өрсөлдөөнтэй болгож илүү их захиалга аван бизнесээ өргөжүүлэхэд түлхэц болдог" хэмээн Перковский өгүүлж байв.


· Хангамжийн нэгдсэн сүлжээ

Би Арканзас мужийн Бэнтонвилл хот дахь Вол-Мартын төв байрыг үзтэлээ хангамжийн сүлжээ гэж юу байдгийг огт мэддэггүй байлаа. Вол-Мартын 1.2 сая хавтгай дөрвөлжин фут түгээлтийн төвийг бүхэлд нь харах тавцан дээр гарав. Барилгын нэг талд мянга мянган нийлүүлэгчдээс барааг тээвэрлэн авчирдаг Вол-Мартын ачааны тэрэгнүүд зогсоно. Бараа хийсэн том жижиг хайрцгууд, ачих машин болгоноор дамжин дамжлаг резин дээгүүр урсана. Эдгээр дамжлага резинүүд урссаар арай томд очиж нийлнэ. Яг л жижиг горхинуд том мөрөнд цутгаж буй адил. Энэхүү урсгал барилгын нөгөө өнцөг рүү хөврөх зуур электрон мэдрэгч хайрцаг бүрийн баркодыг уншинэ. Ингээд барилгын нөгөө үзүүрт барааны асар том урсгал маань буцаад жижиг жижиг горхи болон салаална. Электрон өргөгчид Вол-Мартын салбар дэлгүүрүүдийн захиалсан барааг ялган авч гол урсгалаас салган жижиг горхинуудад нийлүүлнэ. Жижиг горхины төгсгөлд улс даяарх аль нэг Вол-Мартын салбар дэлгүүрт хүргэх ачааны машин хүлээж зогсоно. Уг бараа дэлгүүртээ очсоны дараа баркодыг нь уншуулж худалдан авсан гэсэн мэдээлэл Вол-Мартын нийлүүлэгчид тэр дороо очих болно.

Үүнийг төгсгөлгүй "Вол-Март симфони" гэж нэрлэж болно. Энэ симфони 24 цагийн турш 7 хоногоор жлийн 365 өдөр тоглоно. Хүргэнэ, ялгана, савлана, төрөөнө, худалдан авна, үйлдвэрлэнэ, дахин захиална, хүргэнэ, ялгана, савлана ...

Хангамжийн сүлжээ бол хамтын ажиллагааны хэвтээ загвар буюу нийлүүлэгч, борлуулагч, үйлчлүүлэгчийн хооронд баялгийг бүтээх хаилцаа юм. Хангамжийн сүлжээ гэдэг ойлгол бол дэлхий хавтгайжсаны үр дүнд үүсч дэлхийг улам хавтгай болгож буй үзэгдэл мөн. Яагаад гэвэл энэ нь нийтийг хамрах тусам үүний салаа мөчир болгон өөр хоорондоо зохицолддог байх үүднээс компани болгон нийтлэг стандарттай болж хил гаалийн саад бэрхшээл арилан аль нэг компани бусдаасаа бүтээмжийнх нь давуу талаас суралцах болож нээгдэж глобал хамтын ажиллагаа үүсэх юм.

Өнөөдөр Вол-Март дэлхий дээрх хамгийн том борлуулагч компани. Гэхдээ өөрсдөө нэг ч юм үйлдвэрлэдэггүй. Тэдний "Үйлдвэрлэдэг" ганц зүйл бол гайхамшигтай өндөр бүтээмж бүхий хангамжийн сүлжээ. Хангамжийн сүлжээний менежментээр мэргэшсэн профессор Ёсси Шеффигийн хэлсэнчлэн "Юм үйлдвэрлэнэ гэдэг өнөөдөр амархан болсон. Хангамжийн сүлжээ зохионо гэдэг харин хэцүү" ажээ. Юу гэвэл технологийн өнөөгийн түвшин оюуны өмчийг нууц байлгахад хэцүү, харин бусдаас санаа авч ажил зүйл үйлдвэрлэх бол амархан болсон. Харин эдгээр үйлдвэрлэсэн зүйлсийг олон мянган нийлүүлэгчээс эвч дистрибютер, боомтын оператор, гаалийн брокер, тээвэрлэгч, карриерээр дамжуулан дэлхий даяар тараан түгээх системийг хуулбарлана гэдэг хэцүү төдийгүй маш хүнд асуудал.

  • Инсорсинг -

Компаний дотоод үйл

ажиллагаанд оролцох

Федекс болон Юү Пи Эс /Юнайтед Парсел Сервис/-ийн хөшигний цаагуур юу болж байдгийг үзэх сонирхолтой байлаа.

Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн илгээмжүүд энд ялгагдан ангилагдаад хэдхэн цагийн дараа Юү Пи Эс-ийн агаарын тээврийн онгоцнуудаар дахин нисдэг. Өдөрт А цэгээс Б цэгийн хооронд 13.5 сая илгээмж хүргэж 36 сая долларын орлоготой байдаг Юү Пи Эс-ийн үндсэн үүрэг хэвээрээ. Гэхдээ 1907 онд шуудан зөөх зориулалтаар байгуулагдсан энэ компаний цаана гайхалтай шалмаг, овсгоотой, хангамж, үйлчилгээ, үйлдвэрлэл, судалгааны нэгдсэн аугаа том сүлжээ ажиллаж байх ажээ.

Төсөөлдөө... Та Тошибагийн баталгаат хугацаа нь дуусаагүй багаа зөөврийн компьютертэй, тэр чинь нэг өдөр эвдэрлээ гэж бодъё. Та Тошиба руу утасдан асуухад өөдөөс чинь ойролцоох Юү Пи Эс-ийн салбарт аваачаад өг гэж хэлнэ. Дараа нь тэд засаад тан руу буцаагаад явуулна. Гэхдээ тэд танд нэг зүйлийг хэлдэггүй. Юү Пи Эс зөвхөн таны юмыг зөөгөөд буцааж танд авчирч өгдөггүй. Юү Пи Эс үнэндээ тэрийг чинь Луйсвилл дэх төвийнхөө компьютер, принтер засварын төвд аваачид засаад танд буцааж явуулна.

Хэдэн жилийн өмнө Тошибагийн нэр хүнд үйлчлүүлэгчдийнхээ дунд засвар үйлчилгээ нь хэтэрхий уддаг гэсэн шалтгаанаар унаж эхэлсэн байна. Харин Юү Пи Эс-ийнхэн тэдэнд "Бид компьютерийг нь аваад төвдөө авчирч засаад буцаагаад явуулчихаж байя" гэлээ. Юү Пи Эс-ийн засварын ажилчид бүгд Тошибагаас итгэмжлэгдсэн сертификаттай байдаг ажээ. Энэ бүхэн Юү Пи Эс-ийн өнөөдрийн хийж байгаа ажлын зөвхөн өчүүхэн хэсэг нь.

Өөр нэг жишээ: Папа Жон-ий пиццаг ойрын үед идсэн үү?

Хэрэв Папа Жон-ий захиалга хүргэдэг машинтай таарвал хэн жолооч нарыг нь хуваарилж, хэн улаан лооль, пиццаны сүмс, сонгиныг нь хүргэж өгч байгааг асуувал хариулт нь Юү Пи Эс.

Их дэлгүүрээр пүүз хайж явахаас залхаж байна уу? Интернетэд ороод Найк-ийн вэб хуудас болох nike.com -оос үзэж сонгоод пүүзээ захиал. Таны захиалга Юү Пи Эс рүү шилжин, ажилтан нь Кентаки дахь Юү Пи Эс-ийн хариуцдаг Найк-ийн агуулахаас пүүзийг тань сонгон савлаад тан руу илгээнэ. Энэ процессыг инсорсинг гэх ба хавтгай ертөнцөд бий болоод улам хавтгайлж буй, хэвтээ байдлаар аль алиндаа ашиг тустайгаар ажилладаг хамтын ажиллагааны цоо шинэ арга хэлбэр юм.

Нэгэнтээ дэлхий хавтгай болмогц жижиг компаниуд томын дайтай ажиллах боломжтой болж дэлхийн хэмжээнд тоглож эхэлж байна. Ихэнх компаниуд өөрсдийнх нь өрсөлдөх гол салбар биш бол үүнийг зохион байгуулахыг хүсдэг ч үгүй. Жишээ нь: Найк мөнгө болон энергиэ хангамжийн сүлжээнд биш арай илүү пүүз зохиохдоо зарцуулахыг хүсдэг. Энэ нь хуучны илгээмж хүргэлтийн Юү Пи Эс зэрэг компаниудад бүхэл бүтэн глобал бизнес хийх боломжийг олгосон.

Инсорсинг гэдэг бол хангамж үйлчилгээний сүлжээний менежментээс давсан ондоо ойлголт юм. Гуравдагч этгээдийн хариуцсан логистик учир Юү Пи Эс түүний үйлчлүүлэгч болон үйлчлүүлэгчийн үйлчлүүлэгч хооронд нарийн нягт уялдаа холбоо хамтын ажиллагааг шаарддаг. Маш олон тохиолдолд хэлхээ нь хаана эхлэж, хаана дуусаж байгааг мэдэхийн аргагүй болтол Юү Пи Эс үйлчлүүлэгчийнхээ дэд бүтэц рүү гүн гүнзгий нэвтрэн оржээ. Юү Пи Эс-ийнхэн зөвхөн таны илгээмж явуулах ажлыг зэрэгцүүлээд зогсохгүй компанийг тань бүхэлд нь, мөн нийлүүлэгч, хэрэглэгчидтэйгээ харьцах харьцааг чинь дэлхий ертөнцтэй зэрэгцүүлж өгч байна.

Тэд утсанд тань хариулах үйлчлүүлэгчтэй чинь ярьж үндсэн хөрөнгийг тань бүртгэн, бараа зарсан эсэхээ танд хэлнэ. Тэд мэдээлэлд чинь чөлөөтэй нэвтэрч чадах учир тэдэнд итгэхээс өөр арга байхгүй гэжээ.

· Информинг

- Бүхнийг мэдээлж нэгэн хэвэнд оруулах нь

Информинг гэдэг нь аплөүдинг, аутсорсинг, инсорсинг, офшоринг, хангамжийн сүлжээ зэрэг хавтгайлагчдын хувь хүн бүр дээр тусах тусгал юм. Нэгэн хэвэнд орсноор хувь хүн бүр мэдээлэл, мэдлэг, зугаа цэнгэл олж авах өөрийн гэсэн бүлжээгээ бүтээж чадна. Нэг хэвэнд орно гэдэг маань өөрөө өөртэйгээ хамтран ажиллана гэсэн үг. Та зөвхөн өөрийнхөө хүссэнээр судлаа, хянагч болж номын сан эсвэл кинотеатр явах шаардлагагүйгээр өөрийн хүссэн зугаа цэнгэлээ олж авч чадна. Хүн төрөлхтөн олон янзын юм өөр өөр хэлээр хайж байна гэдэг нь Гүүгл мэтийн хайлтын системүүдийг нөлөө бүхий хавтгайлагч хүчин зүйл болгож чадсан. Манай гаригийн түүхэнд ийм олон хүн зөвхөн өөрсдийнхөө хүчээр ийм их мэдээлийг олж авч байсан тохиолдол урьд өмнө байсангүй. Дэлхий дээрхи бүх мэдлэгийг хэл бүр дээр түгээн дэлгэрүүлнэ гэдэг бол яах аргагүй Гүүглийн зорилго мөн.

Гүүгл хэзээ нэгэн цагт гар утас эсвэл Палм Пилот ашиглан хүмүүс бүх мэдлэгийг кармандаа авч явах боломжтой болно гэдэгт итгэдэг.

Хэрэв танд компьютер, интернет холболт байгаад та шивж л чадвал Гүүгл таны өмнө мэдээллийн далай руу шумбан ороход нээлттэй. Хамгийн сонирхолтой нь Гүүглийн жорын ном байлаа. Хүмүүс хөргөгчөө онгойлгон юуг байгаагаа хараад тэдгээрийнхээ гурвыг нь Гүүглд бичиж үзнэ. Хариуд нь энэ гурваар ямар ямар хоол хийж болох талаар бүх жорууд гарч ирнэ. Өдөр бүр улам олон хүмүүс эх хэлээрээ мэдээлэл аван информинг хийж байна.

Нэг жишээ: Би 2004 онд Бээжинд эхнэр Анн, 16 настай охин Наталигийн хамтаар лифтэнд явж байлаа. Натали найзууддаа авсан тэвэр дүүрэн ил захидлаа барьж явсан юм. Анн түүнд хандан "Чи ингэхэд найзуудынхаа хаягийг авчирсан юмуу?" гэж асуухад Натали өөдөөс нь ямар гээчийн 19-р зууны амьтан бэ гэсэн харцаар хараад "Үгүй, би тэд нарын гэрийнх нь утсыг л Гүүглээр биччихэд хаяг нь шууд гараад ирдэг юм" хэмээн таны үе дуусчээ ээжээ гэсэн өнгөөр хариулав. Яахуу, Гүүгл, Амазон, Тиво мэтийн компаниуд хэрэглэгчдэд дургүй бараа үйлчилгээг нь учир утгагүй түлхээд байх биш харин өөрсдөө энэ бүхнийг сонгон татаж авах нөхцлийг нь бүрдүүлж өгөхдөө анхаарах болжээ.

Жишээ нь: Гүүгл таныг хайлтаа хийсний дараа яг юу сонирхож байгааг чинь нарийн мэдэх учир сурталчилагчидтай шууд болон шууд бусаар холбож өгдөг. 2004 оны сүүлээр Гүүгл нэгэн шинэ үйлчилгээ эхэлсэн. Хэрэв та Мэриланд мужийн Бетесда хотор алхаж яваад гэнэт Сүши идмээр санагдвал Гүүгл рүү гар утаснаасаа "Сүши 20817" гэсэн мессеж илгээж болно. Хариуд нь тэд танд ойр хавьд чинь байгаа Сүшитэй газруудын хаягийг явуулах болно. /20817 гэдэг нь Бетесда хотын индекс код/

Шинэ хэв маягт орно гэдэг нь бас найз нөхөд, санаа нийлэгч, хамтран ажиллагсадаа олж авна гэсэн үг. Хүмүүст цаг хугацаа, орон зайнаас үл хамаарах хувийн, хагас хувийн, нийтийн цугларалт, хэлэлцүүлэг зохион байгуулах үндэс суурийг тавьж өгч байна.

· Аплөүдинг - Интернетээр түгээхүй

Энэ нь нээлттэй эрхийн чат өрөө гэх мэт интернетийн орон зайд цуглаж, ажлаа хийцгэдэг олонд хийх гэж дуудагддаг, компьютерт гавал нөхдүүдийн үнэ хөлсгүй хийж бүтээдэг эд. Цахим шуудангаар харьцдаг гийкүүд шинэ программ хангамж бүтээхэд хүчээ нэгтгэж, хийсэн бүтээлээ аплөүд хийх буюу интернет ашиглан дэлхий ертөнцөд түгээж байгаа учраас өөрсдөө ямар программ хангамж ашиглахаа шийдээд зогсохгүй таныг ч юу ашиглахыг шийдэж өгч байна. Үүнийг Сommunity Developed Software буюу эв хамтаар бүтээсэн программ хангамж гэж нэрлэдэг ажээ. Мөн түүнчлэн хавтгайрсан дэлхийн эрх тэгш индэрийн ачаар вэб ертөнц дэх улам олон гийкүүд өөрсдийн мэдээ мэдээлэл, үзэл бодлыг чөлөөтэй түгээж, сонин сэтгүүлийн зуучид, сэтгүүлчдийг байрнаас нь зайлуулсаар байна. Сэтгүүл зүйн энэ нээлтийг блог гэнэ.

Энэ бүгд нь аплөүдинг буюу интернетээр агуулга түгээх үйл ажиллагааны төрөл бүрийн арга хэлбэрүүд билээ.

Стероидууд: Тоон, хөдөлгөөнт, хувийн, хийсвэр

Би зарим шинэ технологуудыг стероидууд гэж нэрлэдэг бөгөөд тэд бусад бүх хавтгайрагчдаа өсгөж, хүч нэмэн цэнэглэж байдаг.

"Тоон" гэдгээр Фиорина компьютер - үйлдлийн систем - браузер гэсэн хувьсгалын ачаар фото зурагнаас авахуулаад дуу хөгжим, харилцаа холбоо, бичиг хэрэг, архитекторын дизайн, тэрч бүү хэл гэрийн зүлэг услагч системийн удирдлага хүртэл бүх аналог агууламж, үйлдлүүд тоон дижитал хэлбэрт шилжиж өөрчлөх, удирдах компьютер хооронд болон интернетээр, хиймэл дагуулаар, шилэн кабелиар дамжуулах боломжтой болсныг хэлсэн хэрэг.

"Хийсвэр" гэдэг нь дээрх тоон агуулгуудыг өөрчлөх, удирдах, дамжуулах үйлдлүүдийг тоон суваг, дамжлагууд, протокол, стандартуудын тусламжтайгаар маш өндөр хурдаар хялбархан гүйцэтгэх боломжтой тул та энэ тухай бодож ч амжихгүй.

"Хөдөлгөөнт" гэдэг нь утасгүй холбооны технологийн тусламжтайгаар энэ бүх үйлдлүүдийг хаанаас ч, хэнтэй ч, ямар ч төхөөрөмжөөр хийж, хаашаа ч аваачиж болно.

Энэ бүх боломжийг ямар гээчийн стероидууд бий болгов.

Стероид1 нь тооцоолон бодох юм. Тооцоолон бодохыг авч үзэхдээ түүнийг тооцоолон бодох чадал, хадгалах чадал, оролт гаралтын чадал буюу хурдаас бүрддэг гэж болно.

Стероид2 нь мессеж бичилцэх болсон файл солилцох боломж юм.

Стероид3 нь интернетээр утасны дуудлага хийх болсон явдал юм. Энэхүү интернетээр дуут дохио дамжуулах үйлчилгээ гэх стероидын ачаар тоон өгөгдлүүдтэй ажиллах нь улам амархан бөгөөд хямдхан болж байна.

Стероид4 нь шинэ шатанд гараад буй видео хурал юм. Видео хуралд оролцогч бүр хавтгай дэлгэц, өөр рүү нь чиглэсэн камер бүхий хана руу харсан урт ширээнд суух ба дэлгэцүүд дээр дэлхийн хаана ч байж болох бусад оролцогчдыг харуулна. Ингэснээр бүгд нэг ширээнд сууж байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ.

Стероид5 нь компьютер тоглоомын хөгжлийг даган гарч ирсэн гэж хэлж болох компьютер графикийн сүүлийн үеийн дэвшлүүд.

6дахь магадгүй хамгийн чухал стероид, үнэндээ бүлэг стероидууд бол шинэ утасгүй холбоны технологи, төхөөрөмжүүд юм. Тэд бидэнд тоон дижитал агуулгаа хаанаас ч, хэнтэй ч удирдах, хуваалцах, өөрчлөх боломж олгон биднийг болон бидний хамтын ажиллагааг хөдөлгөөнт болгодог супер стероидууд билээ.

Хавтгайжиж буй ертөнцөд тэсч үлдье л гэж бодож байгаа бол хийж болох юу л байна, тэр бүхнийг хийж болно. Гэхдээ төсөөлж байгаагаас чинь богино хугацаанд гэсэн энгийн үнэнийг ойлгох шаардлагатай. Та өөрчлөлт, шинэчлэлтийг нэвтрүүлэх үү?, эсвэл таны өрсөлдөгчид өөрчлөлт шинэчлэлтийн дугуйгаар таныг няц гишгэж өнгөрөх үү.

Би бизнесийн арга ухаан заадаг хүн биш бөгөөд энэ ном ч "Хэрхэн баяжих вэ?" гэдэг номнуудын нэг биш. Энэ номыг бичих гэж судалгаа хийж явахдаа ойлгосон зүйл бол өнөөгийн томорч чадсан компаниуд бүгд өөрчлөлт, шинэчлэлтэнд бэлэн байсан явдал юм. Тэд бүх зүйлийг өрсөлдөгчөөсөө илүү хурдан олж харан өөрсдийн стратегиа боловсруулж дэлхий ертөнцийн хавтгайжилтыг эсэргүүцэж биш харин дасан зохицож чадсан.

3 comments:

Anonymous said...
This comment has been removed by a blog administrator.
Anonymous said...
This comment has been removed by a blog administrator.
Anonymous said...
This comment has been removed by a blog administrator.